Sinopsis
MNB's radio services (Mongolian: ) consist of three dosmetic networks and one international service.-1 ( ), nationwide on longwave, in Ulaanbaatar on FM 106-2 (" " ), nationwide on shortwave3 FM, nationwideVoice of Mongolia ( ), the international shortwave radio service in five languages (Mongolian, English, Russian, Japanese, and Chinese)
Episodios
-
Архангай аймагт өвөлжилт өнтэй байна
12/01/2025 Duración: 01minАрхангай аймагт өвөлжилт өнтэй байна. Энэ жил тус аймагт 16 мянга гаруй малчин өрхийн 4.6 сая мал өвөлжиж, хаваржина. Аймаг, сумдын аюулгүй нөөцөө 100 хувь бэлтгэсэн байна. Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Г.Галсандоржийн яриаг сонсгоё.
-
Отроор яваа малчдын эрүүл мэндэд анхаарч байна
09/01/2025 Duración: 01minОтроор өөр аймаг, суманд яваа малчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд анхаарч байна. Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газраас 14 хоног тутамд сумдын Эрүүл мэндийн төвөөрөө дамжуулж оторлож яваа айл өрх иргэдийн судалгааг тогтмол авч байна. Өнөөдрийн байдлаар өөрийн аймаг болон өөр аймгийн нутагт нийт 60 өрхийн 165 иргэн отор хийж байна. Иргэддээ харьяа сумдын Эрүүл мэндийн төвүүд хяналт тавин ажиллаж байна гэж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Дэлхийцэцэг ярилаа.
-
Ахмадуудад ямар үйлчилгээ шаардлагатай талаар цогц үнэлгээ хийнэ
07/01/2025 Duración: 01minАхмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн шинэчлэл энэ сарын 1-нээс хэрэгжиж байна. Хуулийн шинэчилсэн найруулгад эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах талаар тусгасан. Тухайлбал, ахмадуудад ямар ямар үйлчилгээ шаардлагатай талаар цогц үнэлгээ хийнэ. Ингэснээр идэвхтэй насжилтыг дэмжих цогц болон асаргааны хувилбарт үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэнэ гэж Монголын ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар хэллээ.
-
Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлнэ
07/01/2025 Duración: 01minШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаачид Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэхээр ажиллаж байна. Манай судлаачид өмнө нь Орхоны хөндийн дурсгалууд, Монгол Алтайн хадны зургийн дурсгал, Бурхан Халдун уул, Буган чулуун хөшөөгөө ЮНЕСКО-гийн Соёлын өвд бүртгүүлсэн юм. ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Г.Эрэгзэнгийн яриаг сонсгоё.
-
Ховд аймгийн хэмжээнд шүдний 30 гаруй эмч ажиллаж байна
07/01/2025 Duración: 01minХовд аймгийн хэмжээнд 18 хүртэлх насны 9600 хүүхдэд амны хөндийн үзлэг хийжээ. Үзлэгт хамрагдсан нийт хүүхдийн 85 хувь нь шүдний цооролтой байна. Ялангуяа бага насны хүүхдийн шүдний өвчлөл их, үүнийг дагаад эмчийн ажлын ачаалал их байдаг талаар Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Нүүр амны мэс заслын эмч н.Бямбаа ярилаа. Ховд аймгийн хэмжээнд шүдний 30 гаруй эмч ажиллаж байна. Чандмань, Ховд, Дуут, Эрдэнэбүрэн сум шүдний кабинетгүй. Бусад сум шаардлагатай тоног төхөөрөмжөө авч кабинетаа тохижуулсан байна.
-
Зарим аймгийн Эрүүл мэндийн газар өмнөх оны нөөцөөрөө тусламж үйлчилгээгээ үзүүлж байна
07/01/2025 Duración: 02minЗарим аймгийн Эрүүл мэндийн газар шинэ оны санхүүжилт ороогүй тул өмнөх оны нөөцөөрөө эмнэлгийн тусламж үйлчилгээгээ үзүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээг одоо дуулгая.
-
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөрчигдсөн эрхийг мэргэжлийн нэгдсэн холбоогоор дамжуулан хамгаална
07/01/2025 Duración: 03minХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгардаг асуудал, зөрчигдсөн эрхийг мэргэжлийн нэгдсэн холбоогоор дамжуулан хамгаална. Дэлгэрэнгүй мэдээг Монголын радиогийн "Хурд" агентлагийн бэлтгэснээр одоо хүргэе.
-
Инновацын бодлого-эрдэмтдийн оролцоо
06/01/2025 Duración: 14minМонголын радиогийн уран бүтээлчдийн бэлтгэсэн “Найм арваннэг” тоймчийн хөтөлбөр. "Инновацын бодлого-эрдэмтдийн оролцоо" сэдвээр бэлтгэлээ. /2025.01.06/
-
Энэ онд 9 аймгийг хатуу хучилттай авто замаар холбоно
06/01/2025 Duración: 01minМанай улс авто замын сүлжээг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөх, тээвэрлэлтийн үр ашгийг нэмэх, дотоодын худалдаа, зах зээлийг хөгжүүлж олон улс, бүсийн ач холбогдол бүхий нийгэм, эдийн засгийн үр ашигтай авто замтай болохыг зорьж байна. Энэ онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Чойр-Мандалговь, Мандалговь-Арвайхээр, Чойбалсанг-Баруун-Урт, Мөрөн-Цэцэрлэг зэрэг нийт 9 аймгийг хатуу хучилттай авто замтай холбохоор ажиллаж байна. Бүтээн байгуулалтын ажлыг хавраас эхэлнэ. Эдгээр замын ажлын талаар Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоос тодрууллаа.
-
“Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах нь” чуулган болж байна
06/01/2025 Duración: 03minБүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангахад аймаг, сум, багт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын үүрэг оролцоо хамгийн чухал. Өнөөдөр Төрийн ордонд болж байгаа “Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах нь” бодлого хэрэгжүүлэгчдийн чуулганаас бэлтгэсэн сурвалжилгыг сонсгоё.
-
Нийт 14 байршилд халиа тошин үүсээд байна
06/01/2025 Duración: 01minНийслэлийн 14 байршилд халиа тошин үүсээд байна. Геодези усны барилга байгууламжийн газраас Дэнжийн 1000, Сэлбэ, Толгойт, Улиастайн гол дагасан байнгын урсацтай булаг шанд, халиа тошин үүсдэг байршлуудад үзлэг шалгалт хийж ажиллаж байна. Мөн эрсдэл бүхий гурван байршилд 30 гаруй инженер техникийн ажилтнууд хоёр ээлжээр тогтмол ажиллаж байгаа юм. Энэ жил харьцангуй дулаан өвөл болж байгаа учраас мөсний дор ус тунарч, тунарсан ус авто зам руу түрэх эрсдэлтэй байгааг мэргэжилтнүүд хэллээ. Геодези усны барилга байгууламжийн газрын ерөнхий инженер С.Батсайханы яриаг сонсоно уу.
-
Ховд аймаг аюулгүйн нөөцөөсөө өвс, тэжээл олгож эхэлжээ
06/01/2025 Duración: 01minХовд аймгийн нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Зарим сумын өвөлжилт хүндэрч байна. Иймд аюулгүйн нөөцөөс өвс, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр малчдадаа олгож эхэлжээ. Энэ талаар аймгийн Засаг даргын орлогч Э.Уртнасангаас тодрууллаа.
-
Дөрвөн аймгийн 10 суманд цагаан зудтай байна
05/01/2025 Duración: 02minУлсын хэмжээнд дөрвөн аймгийн 10 суманд цагаан зудтай байна. Зудтай сумдад тал газраараа цасны зузаан 25-30 см байна. Дэлгэрэнгүй мэдээг одоо дуулгая.
-
Ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг зөвшөөрөлгүй зарцуулбал эрүүгийн хариуцлага хүлээнэ
05/01/2025 Duración: 01minАхмад настны тэтгэвэр, тэтгэмжийг зөвшөөрөлгүй зарцуулбал эрүүгийн хариуцлага хүлээнэ. Ахмад настны эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийллийг хэлбэрээр нь ангилан үзвэл, эдийн засгийн хүчирхийлэл 36 хувийг эзэлж байна. Иймээс ахмад настанд тохиолддог эдийн засгийн хүчирхийлэл буюу тэтгэвэр, тэтгэмжийг нь зөвшөөрөлгүй зарцуулах, барьцаалж зээлэх, өмч хөрөнгийг нь дур мэдэн зарцуулж, ашиглах зэрэг асуудлыг зохицуулах зорилгоор Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Эдгээрийг Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм. Тэгвэл хуулийн өөрчлөлтийн дагуу ахмад настны тэтгэврийг үр хүүхэд нь дур мэдэн захиран зарцуулж байгаад хэрхэн яаж хариуцлага тооцох тухай мэдээллийг Монголын ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатараас тодрууллаа.
-
Хүүхэд гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртөх тохиолдол жил ирэх тусам нэмэгдэж байна
05/01/2025 Duración: 01minХүүхэд гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртөх тохиолдол жил ирэх тусам нэмэгдэж байгааг анхааруулж байна. Тиймээс энэ оноос эхлэн сум, хороо бүрт Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан ажиллах болж, сонгон шалгаруулалт эхэлжээ. Шалгаруулалт дууссаны дараа сонгогдсон нийгмийн ажилтнуудыг бэлтгэх ажил үргэлжилнэ. Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтантай болсноор эрсдэлт нөхцөлд байгаа айл өрх бүрт үнэлгээ хийж, дараагийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны шинжээч н.Азжаргал ярилаа.
-
Орхон аймаг 200 тн мах нөөцөлжээ
05/01/2025 Duración: 01minОрхон аймаг өнгөрсөн онд орон нутгийн төсвийн 400 сая төгрөгөөр 200 тн мах нөөцөлсөн байна. Ирэх гуравдугаар сарын 1-нээс товлосон цэгүүдээр худалдаалах юм. Одоогоор үнийг тогтоогоогүй байна. Харин өнөөдрийн байдлаар тус аймагт махны олдоц ховор байна. Үхрийн цул махыг жижиглэнгээр кг нь 18000-19000 мянган төгрөгөөр худалдаалж байна. "Хүлэг" хүнсний захын дайвар бүтээгдэхүүний худалдагч н.Мягмаржаргал, махны худалдагч н.Эрдэнэчимэг нараас манай сэтгүүлч үнэ ханшийн мэдээлэл авсан байна.
-
Торгууль төлөөгүй бол жолоочийн үнэмлэх авах, сунгуулах, ангилал даруулах, шилжилт хөдөлгөөн хийх боломжгүй
05/01/2025 Duración: 02minТээврийн хэрэгслийн торгуулиа заасан хугацаанд төлөөгүй бол жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгуулах, ангилал даруулах, шилжилт хөдөлгөөн хийх зэрэг үйлчилгээг авах боломжгүй. ”Зөрчлийн тухай” хууль болон “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хэрэгжилтийг хангах журам батлаж энэ сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Ингэснээр иргэд хуульд заасан хугацаа буюу 15 хоногийн дотор торгуулиа төлөх тохиолдолд торгуулийн хэмжээг 50 хүртэл хувиар бууруулна. Харин хугацаа хэтэрсэн тохиолдолд сар бүр 10 хувь нэмэгдэх юм. Түүнчлэн төрийн зарим төрлийн үйлчилгээ авах эрхийг хязгаарлана гэж Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн Ахлах зохицуулагч н.Ганхуяг ярилаа.
-
Нийслэлийн теле камерын нэгдсэн удирдлагын төвийг энэ сард нээхээр бэлтгэж байна
05/01/2025 Duración: 01minУлаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замыг бүрэн камержуулж, камерын удирдлагын нэгдсэн болон дэд төвийг есөн дүүрэгт байгуулж байна. Өнөөдрийн байдлаар Налайх, Баянгол, Багахангай, Сонгинохайрхан, Багануур дүүргийн теле камерын дэд төвүүдийг ашиглалтад оруулаад байна. Дэд төв бүрт камерын удирдлагын төвд шаардлагатай ханан дэлгэц, серверийн өрөө, сүлжээний төхөөрөмжүүд, видео аналитик хийх боломжтой системийг угсарчээ. Мөн дэлгэцийг ухаалгаар зохион байгуулах, хөдөлгөөнт төхөөрөмжийг алсын зайнаас удирдах зэрэг олон боломжийг бий болгосон гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал Ч.Хувьзаяа ярилаа. Харин нийслэлийн теле камерын нэгдсэн удирдлагын төвийг нэгдүгээр сард нээхээр бэлтгэж байна.
-
“Хүүхдэд ээлтэй өрөө"-ний стандартыг батална
05/01/2025 Duración: 01minӨнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 10 гаруй мянган байгууллага хүүхэд хамгааллын бодлоготой болоод байна. Өнгөрсөн оны 9-р сараас мөрдөж эхэлсэн “Хүүхэд хамгааллын тухай хууль”-иар “Байгууллага бүр хүүхэд хамгааллын бодлогоо баталж, хэрэгжилтийг хангана” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хуулийн энэхүү зохицуулалтаар байгууллага бүр ажилтан, албан хаагчдынхаа хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлнэ. Мөн хүүхдийн өрөөтэй байх, ажилтандаа гэр бүлдээ зарцуулах цаг зав гаргах зэрэг цөөнгүй асуудалд анхаарах үүрэгтэй. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн эрхийн хууль тогтоомж, бодлого төлөвлөлт хариуцсан шинжээч н.Азжаргал ингэж ярилаа. Салбарын яамнаас "Хүүхдэд ээлтэй өрөө"-ний стандартыг удахгүй батлахаар ажиллаж байна.
-
Хүний хөхөнцөр вирусын эсрэг дархлаажуулалт 25 орчим хувьтай байна
05/01/2025 Duración: 01minХүний хөхөнцөр вирусын эсрэг дархлаажуулалт улсын хэмжээнд 25 орчим хувьтай байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хүний хөхөнцөр вирусын эсрэг дархлаажуулалт орон даяар эхэлсэн. Энэ вакциныг сургуульд суурилсан дархлаажуулалтын нэгж болон Өрхийн эмнэлэгт хийж байна. Одоогийн байдлаар нийт хамрагдах шаардлагатай хүүхдүүдийн 25 орчим хувийг хамруулаад байгаа нь хангалтгүй үзүүлэлт гэж эмч нар хэллээ. Иймээс таны хүүхэд 11 настай бол өрхийн эмнэлэгтээ очиж, товлолт дархлаажуулалтдаа хамрагдахыг уриалж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмын яриаг сонсоно уу.