Mongolian National Radio

Торгууль төлөөгүй бол жолоочийн үнэмлэх авах, сунгуулах, ангилал даруулах, шилжилт хөдөлгөөн хийх боломжгүй

Informações:

Sinopsis

Тээврийн хэрэгслийн торгуулиа заасан хугацаанд төлөөгүй бол жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгуулах, ангилал даруулах, шилжилт хөдөлгөөн хийх зэрэг үйлчилгээг авах боломжгүй. ”Зөрчлийн тухай” хууль болон “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хэрэгжилтийг хангах журам батлаж энэ сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Ингэснээр иргэд хуульд заасан хугацаа буюу 15 хоногийн дотор торгуулиа төлөх тохиолдолд торгуулийн хэмжээг 50 хүртэл хувиар бууруулна. Харин хугацаа хэтэрсэн тохиолдолд сар бүр 10 хувь нэмэгдэх юм. Түүнчлэн төрийн зарим төрлийн үйлчилгээ авах эрхийг хязгаарлана гэж Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн Ахлах зохицуулагч н.Ганхуяг ярилаа.