Mongolian National Radio
“Хүүхдэд ээлтэй өрөө"-ний стандартыг батална
- Autor: Vários
- Narrador: Vários
- Editor: Podcast
- Duración: 0:01:31
- Mas informaciones
Informações:
Sinopsis
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 10 гаруй мянган байгууллага хүүхэд хамгааллын бодлоготой болоод байна. Өнгөрсөн оны 9-р сараас мөрдөж эхэлсэн “Хүүхэд хамгааллын тухай хууль”-иар “Байгууллага бүр хүүхэд хамгааллын бодлогоо баталж, хэрэгжилтийг хангана” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хуулийн энэхүү зохицуулалтаар байгууллага бүр ажилтан, албан хаагчдынхаа хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлнэ. Мөн хүүхдийн өрөөтэй байх, ажилтандаа гэр бүлдээ зарцуулах цаг зав гаргах зэрэг цөөнгүй асуудалд анхаарах үүрэгтэй. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн эрхийн хууль тогтоомж, бодлого төлөвлөлт хариуцсан шинжээч н.Азжаргал ингэж ярилаа. Салбарын яамнаас "Хүүхдэд ээлтэй өрөө"-ний стандартыг удахгүй батлахаар ажиллаж байна.