Mongolian National Radio
Ховд аймгийн хэмжээнд шүдний 30 гаруй эмч ажиллаж байна
- Autor: Vários
- Narrador: Vários
- Editor: Podcast
- Duración: 0:01:33
- Mas informaciones
Informações:
Sinopsis
Ховд аймгийн хэмжээнд 18 хүртэлх насны 9600 хүүхдэд амны хөндийн үзлэг хийжээ. Үзлэгт хамрагдсан нийт хүүхдийн 85 хувь нь шүдний цооролтой байна. Ялангуяа бага насны хүүхдийн шүдний өвчлөл их, үүнийг дагаад эмчийн ажлын ачаалал их байдаг талаар Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Нүүр амны мэс заслын эмч н.Бямбаа ярилаа. Ховд аймгийн хэмжээнд шүдний 30 гаруй эмч ажиллаж байна. Чандмань, Ховд, Дуут, Эрдэнэбүрэн сум шүдний кабинетгүй. Бусад сум шаардлагатай тоног төхөөрөмжөө авч кабинетаа тохижуулсан байна.