Mongolian National Radio

Хүний хөхөнцөр вирусын эсрэг дархлаажуулалт 25 орчим хувьтай байна

Informações:

Sinopsis

Хүний хөхөнцөр вирусын эсрэг дархлаажуулалт улсын хэмжээнд 25 орчим хувьтай байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хүний хөхөнцөр вирусын эсрэг дархлаажуулалт орон даяар эхэлсэн. Энэ вакциныг сургуульд суурилсан дархлаажуулалтын нэгж болон Өрхийн эмнэлэгт хийж байна. Одоогийн байдлаар нийт хамрагдах шаардлагатай хүүхдүүдийн 25 орчим хувийг хамруулаад байгаа нь хангалтгүй үзүүлэлт гэж эмч нар хэллээ. Иймээс таны хүүхэд 11 настай бол өрхийн эмнэлэгтээ очиж, товлолт дархлаажуулалтдаа хамрагдахыг уриалж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмын яриаг сонсоно уу.