Sinopsis
MNB's radio services (Mongolian: ) consist of three dosmetic networks and one international service.-1 ( ), nationwide on longwave, in Ulaanbaatar on FM 106-2 (" " ), nationwide on shortwave3 FM, nationwideVoice of Mongolia ( ), the international shortwave radio service in five languages (Mongolian, English, Russian, Japanese, and Chinese)
Episodios
-
Утааны сонсголын эхний дэд хэлэлцүүлэг “Агаарын бохирдол ба эрүүл мэнд” сэдвээр болно
15/01/2025 Duración: 01minУтааны сонсголын эхний дэд хэлэлцүүлэг “Агаарын бохирдол ба эрүүл мэнд” сэдвээр өнөөдөр Төрийн ордонд болно. Энэ үеэр агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар эрдэмтэн, судлаачдын хийсэн судалгааг танилцуулна. Мөн 40 гаруй хүн энэ нээлттэй хэлэлцүүлэгт оролцохоор бүртгүүлсэн гэж УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд ярилаа. Тэрбээр “Агаарын бохирдол ба эрүүл мэнд” сэдэвт дэд хэлэлцүүлгийг ахлах юм.
-
С.Амарсайхан: Сүүлийн 4 жилд 17 мянган аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн
15/01/2025 Duración: 01minСүүлийн 4 жилд 17 мянган аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн. Үүний 35 орчим хувь нь обьектын гал, хээрийн түймэр эзэлж байгааг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэллээ.
-
Нярай хүүхэд ханиад хүрэхэд том хүнтэй адил ханиалгаж, найтаалгах шинж тэмдгээр илэрдэггүй
14/01/2025 Duración: 01minНярай хүүхэд ханиад хүрсэн үед том хүнтэй адил ханиалгаж, найтаалгах шинж тэмдгээр илэрдэггүй. Харин хөхөө бага хөхөх, сүүгээрээ бөөлжих, унтамхай болох зэрэг ерөнхий шинж тэмдэг илэрч, хүндэрсэн тохиолдолд цээж хонхолзох, хөхөө хөхөж чадахгүй амьсгал олшрох зэрэг шинж тэмдэг илэрч байна. Энэ насныхны хүндэрч байгаа нэг шалтгаан нь эмийн замбараагүй хэрэглээтэй холбоотой байна гэж Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн Нярайн эмгэг судлалын тасгийн эрхлэгч н.Батцэнгэл ярилаа.
-
Ховд аймгийн нутаг дэвсгэрийн 90 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байна
14/01/2025 Duración: 01minХовд аймгийн нутаг дэвсгэрийн 90 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байна. Цаг уурын байгууллагын мэдээгээр хамгийн сүүлд Булган, Алтай, Үенч сумын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурчээ. Цаашид олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна гэж Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн инженер н.Жаргалсайхан ярилаа.
-
Төмөр замын ачаа тээврийн хэмжээ өсөж байна
14/01/2025 Duración: 01minӨнгөрөгч онд төмөр замаар нийт 37 сая орчим тонн ачаа тээвэрлэсэн. Үүний 32 сая тонныг УБТЗ тээвэрлэжээ. Төмөр замын ачаа тээврийн хэмжээ өсөж байна. Тиймээс хилийн гарцыг сайжруулах хэрэгтэй гэж УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны Ерөнхий инженер н.Бямбасүрэн ярилаа.
-
Азотын давхар ислийн хэмжээ нь авто тээврийн хэрэгслээс ялгарч байгаа утаанд ихээр агуулагддаг
14/01/2025 Duración: 01minАгаарын бохирдлыг ихэнх оронд хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, озон, тоос, тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг 6-8 үзүүлэлтээр хянадаг. Харин манай улсад хүхрийн давхар исэл, азотын давхар исэл зэрэг таван үзүүлэлтээр гаргаж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэрийн 55 хувийг гэр хороолол, 29 хувийг автомашины утаа эзэлж байна гэсэн тооцоолол бий. Тэгвэл азотын давхар ислийн хэмжээ нь авто тээврийн хэрэгслээс ялгарч байгаа утаанд ихээр агуулагддаг байна. Цаг уур орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн Агаарын чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Өнөрбат ярилаа.
-
Дөрөв хүртэлх насны хүүхдүүдийн 25 орчим хувь нь хэл ярианы хөгжил дутмаг байна
14/01/2025 Duración: 01minСудалгаагаар дөрөв хүртэлх насны хүүхдүүдийн 25 орчим хувь нь хэл ярианы хөгжил дутмаг гэж гарчээ. Үүнээс шалтгаалж тэд өөрийгөө илэрхийлэх чадвар сул байна. Тухайлбал, хүүхэд 3-4 сартайдаа ганганаж, шулганах, 8 сартайд ижил үе дуудах, 1-2 настайд эгшиг авиа болох а, о, э болон гийгүүлэгч авиаг хэлж сурдаг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ хэл яриаг анзаарч ажиглах, алдааг нь өөрт мэдэгдэлгүй засаж өгөх хэрэгтэй гэж Хэл засалч, судлаач н.Дорждэрэм ярилаа.
-
Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсож байна
14/01/2025 Duración: 02minӨнөөдөр УИХ-ын Байнгын хороод хуралдаж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар “Дээд боловсролын тухай хууль”-ийн хэрэгжилтийн талаар Боловсролын сайдын мэдээллийг сонсож байна. Хэлэлцүүлгийн үеэр их, дээд сургуулиуд судалгааны сургууль болоход тулгамдаж байгаа асуудлыг танилцуулах үеэр МУИС-д багшид ногдох оюутны тоо 1:22 гэсэн харьцаатай байгаа бол бусад сургууль үүнээс өндөр байна гэдгийг Боловсролын яамны Дээд боловсролын газрын дарга н.Ариунболд хэллээ.
-
“Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хууль”-тай болно
14/01/2025 Duración: 01min“Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хууль”-тай болно. Өнөөдрийн байдлаар төрийн өмчит 122 компанид 58 мянган хүн ажиллаж байна. Тэгвэл 49 компани ашиггүй ажиллаж байна гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, судлаач н.Гангэрэл хэллээ. Судалгаанаас харахад 41 компани 150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Тиймээс эдгээр компанийн статусыг тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байна.
-
Татвар төлөх нөхцөл ойлгомжтой, бас шударга байх ёстой гэв
14/01/2025 Duración: 02minТатвар төлөх нөхцөл ойлгомжтой, бас шударга байх ёстой гэдгийг хувийн хэвшлийнхэн хэлж байна. Өнөөдөр болсон үйл явдлын дэлгэрэнгүйг сонсгоё.
-
Орон нутагт хог хаягдлын асуудлаа хэрхэн ухаалаг шийдвэрлэх вэ
14/01/2025 Duración: 02minОрон нутагт хог хаягдлын асуудлаа хэрхэн ухаалаг шийдвэрлэх вэ. Энэ тухай сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтад суусан иргэд орон нутагтаа очоод төслийн хүрээнд ажиллаж, бас нутгийн иргэдээ сургах юм. “Эко сум” ТББ-ын үүсгэн байгуулагч, сургагч багш н.Нарантуяа ингэж ярилаа. Өнгөрсөн хугацаанд төслөөр дамжуулан 100 гаруй сумын иргэдэд чиглүүлэх сургалтыг зохион байгуулсан байна.
-
1992 оны Ардчилсан үндсэн хуулийн үнэ цэн
13/01/2025 Duración: 15minМонголын радиогийн уран бүтээлчдийн бэлтгэсэн “Найм арваннэг” тоймчийн хөтөлбөр. "1992 оны Ардчилсан үндсэн хуулийн үнэ цэн" сэдвээр бэлтгэлээ. /2025.01.13/
-
27 жил алба хаах хугацаандаа хар тамхи хууль бусаар оруулж ирсэн 10 гаруй тохиолдыг илрүүлжээ
13/01/2025 Duración: 01minГаалийн байгууллагад ажиллах хугацаандаа хар тамхи, мансууруулах бодис нууцаар улсын хилээр нэвтрүүлэх гэж байсан томоохон хэргүүдийг илрүүлж байсан гавьяатай, туршлагатай алба хаагч н.Болдбаатарыг мэдээллийн хөтөлбөртөө онцолж байна. Тэрбээр 27 жил алба хаах хугацаандаа хар тамхи хууль бусаар оруулж ирсэн 10 гаруй тохиолдыг илрүүлж урьдчилан сэргийлж чаджээ. Одоо Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын Хяналт, шалгалт хариуцсан Гаалийн улсын байцаагчаар ажиллаж байна.
-
ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн эмийн үйлдвэрээс хөнгөлөлттэй эм оруулж ирэх бодлого баримталж байна
13/01/2025 Duración: 01minЭрүүл мэндийн яам ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн эмийн үйлдвэрээс хөнгөлөлттэй эм оруулж ирэх бодлого баримталж байна. Өнгөрсөн онд БНСУ-ын баталгаат үйлдвэрээс таван нэр төрлийн эмийг 10 дахин хямд үнээр худалдан авч, зах зээлд нийлүүлжээ. Цаашид энэ ажлаа эрчимжүүлж, бусад төрлийн эм бэлдмэлийг хөнгөлөлттэй үнээр оруулж ирэхээр төлөвлөж байна гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэллээ.
-
“Хөх сувд-2025” мөсний баяр энэ жил 10 хоног үргэлжилнэ
13/01/2025 Duración: 01minХөвсгөл аймагт болдог “Хөх сувд-2025” олон улсын мөсний баяр хоёрдугаар сарын 13-23-ны хооронд Хатгал тосгоны Хүй толгойн урд “Хайчийн ам”-д болно. Мөсний баярын үеэр 40 гаруй мянган жуулчин ирдэг судалгаа байна. Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх ингэж ярилаа. Энэ жилийн нэг онцлог гэвэл 10 хоног үргэлжлэх юм.
-
ХҮЭК-т ирж байгаа нийт гомдлын 8 орчим хувь нь эрүүдэн шүүхтэй холбоотой байна
12/01/2025 Duración: 02minХүний эрхийн үндэсний комисст ирж байгаа нийт гомдлын 8 орчим хувийг эрүүдэн шүүхтэй холбоотой гомдол эзэлж байна. Энэ сэдвээр Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн н.Энхболдтой ярилцлаа.
-
Хууль бусаар олж авсан хөрөнгийг хурааж, тусгай сан байгуулах хуулийн төслийг хэлэлцүүлж байна
12/01/2025 Duración: 02minХууль бусаар олж авсан хөрөнгийг хурааж, тусгай сан байгуулан боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулдаг болох хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээг Монголын радиогийн "Хурд" агентлагийн бэлтгэснээр сонсгоё.
-
Ардчилсан Үндсэн хуулийг баталсан 33 жилийн ой Даваа гарагт тохионо
12/01/2025 Duración: 01minАрдчилсан Үндсэн хуулиа баталсан 33 жилийн ойн түүхэн өдөр ирэх Даваа гарагт тохионо. Ардын их хурлын орлогч дарга, 278-р тойргийн депутат Доржийн Моондоо “Монголын ард түмний эрх ашгийг тунхаглаж, хууль дээдлэх, татвар төлөх, эх орноо хамгаалах, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах эрх үүргийг 1992 оны Үндсэн хуулиар тамгалсан. Түүнчлэн хүн бүр үйлдвэрлэж, өмчийн эзэн байгаасай гэдгийг чухалчилж, Их хуралд дуу хоолойгоо хүргэж байсан” гэж 33 жилийн өмнөх түүхэн өдрийн талаар нэхэн санасан юм. Ардын их хурлын орлогч дарга, 278-р тойргийн депутат Доржийн Моондоо ингэж ярилаа. Өнөөгийн шинэ Үндсэн хууль нь 1990-ээд оны Монгол Улсад улс төр, нийгмийн өөрчлөлтүүд гарч, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын их хурлаар батлагдаж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн даган мөрдөж эхэлсэн юм.
-
Гадаадын иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэхээр төлөвлөж байна
12/01/2025 Duración: 01minМанай улсад оршин суух зөвшөөрөлтэй 135 орны 31 мянга 800 гаруй гадаадын иргэн байна. Монголд ажиллаж, амьдарч байгаа эдгээр гадаадын иргэдэд үйлчилгээ үзүүлдэг 7-8 байгууллага байна. Энэ байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэхээр төлөвлөж байна. Ингэснээр олон шат дамжлагыг хялбарчлах, шуурхай үйлчлэх боломж бүрдэнэ гэж Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяр хэллээ. Өнгөрсөн онд виз, оршин суух зөвшөөрлийн бүх төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулснаар 653 мянга 500 гаруй иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлжээ. Ингэснээр өдөрт 240-520 иргэн биечлэн ирж үйлчилгээ авдаг байсан нь 5-8 болж буурсан. Цахимаар 700-1000 гаруй хүсэлт хүлээн авч шийдвэрлэлт ч шуурхай болсон зэрэг эерэг үзүүлэлттэй байна.
-
Б.Батцэцэг: Элчин сайдыг томилохдоо мэдлэг, ур чадварыг нь харна
12/01/2025 Duración: 01minЭлчин сайдад нэр дэвшүүлж байгаа хүмүүсийг сонгох, мөн томилохдоо улс орны нэр хүндийг өргөж авч явах мэдлэг чадвартай хүнийг сонгоно гэж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэллээ. Өмнөх 30 жилийн түүхэнд улс төрийн томилгоо хийсний улмаас Элчин сайдууд улс орны нэр хүндийг унагаж, гэмт хэрэг зөрчилд оролцож байсан тохиолдлууд гарч байсан. Тиймээс үүнд болгоомжтой хандаж, мэдлэг, ур чадварыг нь харж томилох зарчмыг баримтлах ёстой гэж тэрбээр ярилаа.