Mongolian National Radio

Орхон аймаг 200 тн мах нөөцөлжээ

Informações:

Sinopsis

Орхон аймаг өнгөрсөн онд орон нутгийн төсвийн 400 сая төгрөгөөр 200 тн мах нөөцөлсөн байна. Ирэх гуравдугаар сарын 1-нээс товлосон цэгүүдээр худалдаалах юм. Одоогоор үнийг тогтоогоогүй байна. Харин өнөөдрийн байдлаар тус аймагт махны олдоц ховор байна. Үхрийн цул махыг жижиглэнгээр кг нь 18000-19000 мянган төгрөгөөр худалдаалж байна. "Хүлэг" хүнсний захын дайвар бүтээгдэхүүний худалдагч н.Мягмаржаргал, махны худалдагч н.Эрдэнэчимэг нараас манай сэтгүүлч үнэ ханшийн мэдээлэл авсан байна.