Mongolian National Radio

Нийслэлийн теле камерын нэгдсэн удирдлагын төвийг энэ сард нээхээр бэлтгэж байна

Informações:

Sinopsis

Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замыг бүрэн камержуулж, камерын удирдлагын нэгдсэн болон дэд төвийг есөн дүүрэгт байгуулж байна. Өнөөдрийн байдлаар Налайх, Баянгол, Багахангай, Сонгинохайрхан, Багануур дүүргийн теле камерын дэд төвүүдийг ашиглалтад оруулаад байна. Дэд төв бүрт камерын удирдлагын төвд шаардлагатай ханан дэлгэц, серверийн өрөө, сүлжээний төхөөрөмжүүд, видео аналитик хийх боломжтой системийг угсарчээ. Мөн дэлгэцийг ухаалгаар зохион байгуулах, хөдөлгөөнт төхөөрөмжийг алсын зайнаас удирдах зэрэг олон боломжийг бий болгосон гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал Ч.Хувьзаяа ярилаа. Харин нийслэлийн теле камерын нэгдсэн удирдлагын төвийг нэгдүгээр сард нээхээр бэлтгэж байна.