Mongolian National Radio

Ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг зөвшөөрөлгүй зарцуулбал эрүүгийн хариуцлага хүлээнэ

Informações:

Sinopsis

Ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг зөвшөөрөлгүй зарцуулбал эрүүгийн хариуцлага хүлээнэ. Ахмад настны эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийллийг хэлбэрээр нь ангилан үзвэл, эдийн засгийн хүчирхийлэл 36 хувийг эзэлж байна. Иймээс ахмад настанд тохиолддог эдийн засгийн хүчирхийлэл буюу тэтгэвэр, тэтгэмжийг нь зөвшөөрөлгүй зарцуулах, барьцаалж зээлэх, өмч хөрөнгийг нь дур мэдэн зарцуулж, ашиглах зэрэг асуудлыг зохицуулах зорилгоор Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Эдгээрийг Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм. Тэгвэл хуулийн өөрчлөлтийн дагуу ахмад настны тэтгэврийг үр хүүхэд нь дур мэдэн захиран зарцуулж байгаад хэрхэн яаж хариуцлага тооцох тухай мэдээллийг Монголын ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатараас тодрууллаа.