Mongolian National Radio

  • Autor: Vários
  • Narrador: Vários
  • Editor: Podcast
  • Duración: 7:14:06
  • Mas informaciones

Informações:

Sinopsis

MNB's radio services (Mongolian: ) consist of three dosmetic networks and one international service.-1 ( ), nationwide on longwave, in Ulaanbaatar on FM 106-2 (" " ), nationwide on shortwave3 FM, nationwideVoice of Mongolia ( ), the international shortwave radio service in five languages (Mongolian, English, Russian, Japanese, and Chinese)

Episodios

  • Өвөлжилт хүндэрч болзошгүй сумдад техник хэрэгслийн тусламж олголоо

    05/01/2025 Duración: 01min

    Өвөлжилт хүндэрч болзошгүй сумдад техник хэрэгслийн тусламж олголоо. Зарим суманд туулах чадвар сайтай автомашины хэрэгцээ байсныг олгосон байна. Мөн цас их, зудтай нөхцөлд цас ханзлах, зам гаргах хэрэгслүүд сум орон нутагт зайлшгүй хэрэг болдог. Үүнийг орон нутаг өөрсдөө хариуцан дотооддоо зохицуулах чиглэл өгсөн байна. Одоогийн байдлаар зам, даваа боогдсон, хүндэрсэн мэдээлэл орон нутгаас ирээгүй. Эрсдэлтэй сумдад Шуурхай штабын бүлэг ажиллаж, зөвлөмж өгч байна гэж Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү хэллээ.

  • Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний хэрэглээний өсөлтийг манай улс 2027 оны 6 сард үйлдвэрлэж байгаа эх үүсвэрээрээ нэг удаа гүйцнэ

    05/01/2025 Duración: 54s

    Эрчим хүчний хэрэглээний өсөлтийг манай улс 2027 оны 6 сард үйлдвэрлэж байгаа эх үүсвэрээрээ нэг удаа гүйцнэ. Түүнээс хойш жил бүр 240 мегаватт эрчим хүчний шинэ эх үүсвэр шаардлагатай. Мөн холбогдох цахилгаан дамжуулах шугамуудыг яаралтай барихгүй бол улс орны хөгжлийг дагасан эрчим хүчний хэрэглээний хурдыг гүйцэхгүй гэдэг тооцоо гарсан гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ярилаа.

  • Хөхний идээт үрэвсэл нь 3 эмэгтэй тутмын 1-т тохиолддог түгээмэл эмгэг

    05/01/2025 Duración: 01min

    Хөхний идээт үрэвсэл нь гурван эмэгтэй тутмын нэгт тохиолддог түгээмэл эмгэг. Сүүлийн жилүүдэд энэ үрэвслээр өвчлөх хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Хөхний идээт үрэвслийн 90 гаруй хувь нь хөхүүл үед тохиолдож байна. Энэ нь хөхний толгой хагарах, сүү зангирах, буруу арчлах, хувийн ариун цэвэр алдагдах зэргээс шалтгаалдаг байна. Тиймээс хөхүүл ээжүүд үүнд маш их анхаарах хэрэгтэйг “Хөхний клиник” эмнэлгийн эмч н.Аззаяа зөвлөлөө.

  • 2025 оны эдийн засаг, анхаарах асуудал

    02/01/2025 Duración: 14min

    Монголын радиогийн уран бүтээлчдийн бэлтгэсэн “Найм арваннэг” тоймчийн хөтөлбөр. "2025 оны эдийн засаг, анхаарах асуудал" сэдвээр бэлтгэлээ. /2025.01.02/

  • Манай улсад 87 мянга гаруй ахмад настан хөдөлмөр эрхэлж байна

    02/01/2025 Duración: 01min

    Манай улсад нийт 385 мянган ахмад настан байдгаас 87 мянга гаруй нь албан ёсны хөдөлмөр эрхэлж байна. Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, урт хугацааны асаргаа, идэвхтэй насжилтыг дэмжих зорилгоор Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Хуулийн өөрчлөлт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байна. Хуулийг шинэчилснээр ахмад настны нийгмийн баталгааг хангах, чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн хуулийн өөрчлөлтөөр өмчийн төрөл хэлбэрээс үл хамаарч, 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа 2 хувиас доошгүй орон тоонд ахмад настныг газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлтэй ажлын байрнаас бусад ажлын байранд ажиллуулахаар тусгажээ. Монголын ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар ингэж ярилаа.

  • Сум, хороо бүрт Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллана

    02/01/2025 Duración: 01min

    УИХ-аас баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулиар анх удаа сум, хороонд Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллахаар хуульчилсан. Засгийн газрын хуралдаанаар тогтоосон сум, хороонд ажиллах Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан энэ оны нэгдүгээр сарын 1-нээс ажиллаж эхэлнэ. Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан нь нийгмийн ажлын ёс зүйн дүрэм, нийгмийн ажлын үйлчилгээний нийтлэг шаардлага болон бусад хууль тогтоомжийг мөрдөж ажиллана. Мөн аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагын дарга хуульд заасны дагуу Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг томилж, чөлөөлөх юм. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны шинжээч н.Азжаргалын яриаг сонсгоё.

  • Хатуу түлшний хэрэглээг бууруулна

    02/01/2025 Duración: 01min

    Хатуу түлшний хэрэглээг бууруулж, гэр хорооллын айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ. Нийслэлээс энэ төслийг эхлүүлж, гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эхний ээлжинд энэ онд 15 мянган өрх, 2026 онд 40 мянган өрх, 2027-2028 онд 45 мянган өрх буюу нийтдээ 100 мянган өрхийг хийд шилжүүлэхээр тооцжээ. Ингэснээр гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг 30 орчим хувиар бууруулна гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргын зөвлөх, НИТХ-ын төлөөлөгч н.Батзориг ингэж ярилаа. Түүнчлэн 2025-2026 онд нийслэлийн гэр хорооллын 1000, 2027-2028 онд 10000 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлэхээр төлөвлөжээ.

  • Хөвсгөл аймгийн 20 суманд бяслагийн үйлдвэр байгуулна

    02/01/2025 Duración: 01min

    Хөвсгөл аймгийн 20 суманд бяслагийн үйлдвэр байгуулна. Тус аймагт 2021 оноос хойш улсын төсвөөс 10 гаруй тэрбум төгрөг зарцуулж бяслагийн үйлдвэр барьж эхэлсэн. Одоогоор 8 үйлдвэр ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Нэг үйлдвэрийг 700-800 сая төгрөгийн өртгөөр байгуулж байна. Цаашдаа бусад аймаг, сумдад ч ийм үйлдвэрүүд барьж байгуулна. Эдгээр үйлдвэрийг тухайн орон нутгийн хамгийн шилдэг хоршоод эзэмшинэ гэж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэллээ. Цэвэр сүүний 100 хувь эко бяслаг үйлдвэрлэх боломжтой манай улс одоогоор зах зээл дэх нийт бяслагийнхаа 10 орчим хувийг л дотооддоо үйлдвэрлэж эхлээд байна. Цаашид энэ хувь хэмжээг жил бүр нэмэгдүүлэхээр зорьж байна.

  • Манай улс дэлхийн 46 орны 157 цэг рүү шууд нислэг үйлдэж байна

    02/01/2025 Duración: 01min

    “Иргэний нисэхийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэллээ. Хууль хэрэгжсэнээр Иргэний нисэхийн ерөнхий газар үйлчилгээ хариуцдаг хэрэгжүүлэгч агентлаг байсан бол хяналт тавьдаг тохируулагч агентлаг болж шинэчлэгдэж байна. Ингэснээр 25 жилийн турш явж ирсэн үйлчилгээ үзүүлээд түүндээ өөрсдөө хяналт тавьдаг байсан энэ асуудал арилж, олон улсын жишигт хүрнэ гэж Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа ярилаа. Өнөөдрийн байдлаар манай улс дэлхийн 46 орны 157 цэг рүү шууд нислэг үйлдэж байна.

  • “Цаасгүй цахим Засаг” хөтөлбөрийн хүрээнд 3.8 тэрбум төсвийн хөрөнгө хэмнэжээ

    02/01/2025 Duración: 56s

    Монгол Улс өнгөрсөн онд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт олон амжилт үзүүллээ. Тухайлбал, НҮБ-аас хоёр жил тутамд гаргадаг Цахим засаглалын индексээр 28 байр урагшилж, 193 орноос 46 дугаарт эрэмбэлэгдлээ. Мөн кибер аюулгүй байдлын олон улсын индексээр “бэхжиж буй” түвшинд үнэлэгдлээ. Үүний зэрэгцээ мэдээллийн технологийн стартап компаниудад эдийн засгийн дэмжлэг үзүүлэх виртуал бүс байгуулагдсан. Төрийн байгууллагын 4693 цахим хуудсыг нэгтгэсэн, И-Монголиа хэрэглэгчийн тоо 1.9 саяд хүрч, иргэдийн 1.1 их наяд төгрөгийг хэмнэсэн бол “Цаасгүй цахим Засаг” хөтөлбөрийн хүрээнд 3.8 тэрбум төсвийн хөрөнгө хэмнэсэн зэрэг амжилтыг нэрлэж байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү ингэж ярилаа.

  • Төрийн байгууллагуудын худалдан авах бараа бүтээгдэхүүний жагсаалтад дүн шинжилгээ хийнэ

    02/01/2025 Duración: 01min

    Төрийн байгууллагуудын худалдан авах бараа бүтээгдэхүүний жагсаалтад дүн шинжилгээ хийнэ. Мөн авлигын эсрэг ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөнд нь санал өгч, 2026 оны төсвийн төслийн хяналтыг энэ онд эхлүүлнэ гэж Авлигатай тэмцэх газрын Урьдчилсан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн Ахлах ажилтан, Ахлах комиссар Б.Тэрбиш мэдээллээ. Авлигатай тэмцэх газар сүүлийн дөрвөн жилд 3 их наяд төгрөгийн хохирол нөхөн төлүүлж төсөвт төвлөрүүлсэн байна. Авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой орж ирсэн орлого Хөгжлийн банк болон Сангийн яамны дансанд төвлөрдөг. Цаашид энэ орлогыг тусгай санд төвлөрүүлэх нь илүү оновчтой болно гэж тооцоолж байна. Олон улс ийм жишгээр явж байна гэж Авлигатай тэмцэх газрын Урьдчилсан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн Ахлах ажилтан, Ахлах комиссар Б.Тэрбиш тодотгосон юм.

  • Б.Очирваань: Санасандаа хүрнэ гэдэг энэ насны жаргал

    31/12/2024 Duración: 20min

    “Санасандаа хүрнэ гэдэг энэ насны жаргал” гээд нүд, сэтгэлдээ гал цогтой итгэл дүүрэн ярих нэгэн зочныг та бүхэнтэй уулзуулъя. Өөрийнхөө дэмждэг хөлбөмбөгийн алдартай багийн тоглолтыг үзэх чин хүсэл, мөрөөдөл, зорилгодоо хүрэхийн тулд Улаанбаатараас Английн Лондон хот хүртэл 14000 км-ыг унадаг дугуйгаар туулсан энэ эрхэм зочин бол хөлбөмбөгчин залуу Батболдын Очирваань юм. Английн хөлбөмбөгийн домогт од тоглогч Уэйн Руни, түүний төрөлх клуб алдарт Манчестер-Юнайтед, Премьер лиг, Олд Траффолд цэнгэлдэх хүрээлэн гээд энэ бүхэн маш товчхондоо Очирваанийн энэ насны аз жаргал, мөнхийн хүсэл тэмүүлэл... Амьдралынхаа хязгааргүй аз жаргал, алтан цаг хугацааны аяллыг хэрхэн туулсан талаар нь түүнтэй сэтгүүлч Б.Цолмон ярилцлаа.

  • Зудын эрсдэлийг бууруулах боломж, шийдэл

    30/12/2024 Duración: 15min

    Монголын радиогийн уран бүтээлчдийн бэлтгэсэн “Найм арваннэг” тоймчийн хөтөлбөр. "Зудын эрсдэлийг бууруулах боломж, шийдэл" сэдвээр бэлтгэлээ. /2024.12.30/

  • Ойрын 4-5 жилийг нийслэлийн бүтээн байгуулалтын жил болно гэж тодорхойлж байна

    30/12/2024 Duración: 02min

    Ойрын 4-5 жилийг нийслэлийн бүтээн байгуулалтын жил болно гэж тодорхойлж байна. Тиймээс 20 орчим томоохон төслийн эхлэлийг ирэх онд тавихаар төлөвлөн бэлтгэж байна. Хотын бүтээн байгуулалт сэдвээр Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан 1-р орлогч Т.Даваадалайгаас манай сэтгүүлч тодрууллаа.

  • Гэрээсээ гарахдаа цахилгаан хэрэгслээ унтраасан эсэхээ нягталж шалгахыг сануулав

    30/12/2024 Duración: 02min

    Шинэ жилийн баяраар цахилгааны хэрэглээ 4-5 дахин нэмэгддэг. Айл болгон гацуур, чимэглэлийнхээ гэрлийг тогтмол асаадаг нь цахилгаанаас үүдэлтэй галын эрсдэлд хүргэдэг байна. Иймд иргэд гэрээсээ гарахдаа цахилгаан хэрэгслээ унтраасан эсэхээ нягталж шалгахыг сануулж байна. Мөн бага насны хүүхдээ гацуур болон цахилгаан хэрэгслээс хол унтуулахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө. ОБЕГ–ын Урьдчилан сэргийлэх газрын Олон нийттэй харилцах ахлах мэргэжилтэн, ахмад н.Цэнд ингэж ярилаа.

  • Жаргалтай оны өнгө

    30/12/2024 Duración: 14min

    Монголын радиогийн уран бүтээлчдийн бэлтгэсэн “Жаргалтай оны өнгө” сурвалжилсан тэмдэглэл. Малчин Бавуугийн Оюунчимэг оролцлоо.

  • Он, оны дурсамж

    30/12/2024 Duración: 29min

    Монголын радиогийн уран бүтээлчдийн Хөгжмийн зохиолч, УГЗ Шатарын Өлзийбаяртай хийсэн “Он, оны дурсамж” ярилцлага сонсоно уу.

  • “Отгон өдөр” уянгын зураглал

    30/12/2024 Duración: 09min

    Монголын радиогийн уран бүтээлчдийн бэлтгэсэн “Отгон өдөр” уянгын зураглал сонсгоё.

  • “Мөнгөн жигүүр” зураглал

    30/12/2024 Duración: 09min

    Монголын радиогийн уран бүтээлчдийн бэлтгэсэн “Мөнгөн жигүүр” шинэ оны дурсамжит уран сайхны зураглал сонсоно уу.

  • Хүүхэд шөнө унтахгүй, хоолонд дургүй, сульдаж, идэвхгүй байвал эмнэлэгт үзүүлэх шаардлагатай

    30/12/2024 Duración: 03min

    Хүүхэд халуунгүй хэрнээ шөнө унтахгүй, хоолондоо дургүй болж, бие нь сульдаж, орчиндоо идэвхгүй байвал яаралтай эмнэлэгт үзүүлэх шаардлагатайг эмч сануулж байна. Ханиад, томуугаас болж хүүхдэд ийм шинж тэмдэг илэрч байгааг тэд хэллээ.

página 3 de 6