Sinopsis
MNB's radio services (Mongolian: ) consist of three dosmetic networks and one international service.-1 ( ), nationwide on longwave, in Ulaanbaatar on FM 106-2 (" " ), nationwide on shortwave3 FM, nationwideVoice of Mongolia ( ), the international shortwave radio service in five languages (Mongolian, English, Russian, Japanese, and Chinese)
Episodios
-
Хүн бүрт тохирсон ажлын байрыг Хөдөлмөр зуучлалын нэгдсэн төвөөр дамжуулан бий болгоно
26/12/2024 Duración: 02minХүн бүрт тохирсон ажлын байрыг Хөдөлмөр зуучлалын нэгдсэн төвөөр дамжуулан бий болгоно. Дэлгэрэнгүй мэдээг Монголын радиогийн "Хурд" агентлагийн бэлтгэснээр хүргэе.
-
Зарим шүүхийг тойргийн шүүхийн хэлбэрт шилжүүлнэ
24/12/2024 Duración: 03minЭнэ оны 6-р сарын 5-нд “Шүүх байгуулах тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг баталсан. Ингэснээр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс одоо ажиллаж байгаа шүүхийн тоо 90-ээс 61 болж буурна. Мөн зарим шүүхийг тойргийн шүүхийн хэлбэрт шилжүүлэх, 2 төрлийн шүүх шинээр байгуулж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэрээс Шүүх байгуулах тухай хуулийн шинэчлэлийн талаар манай сэтгүүлч тодрууллаа.
-
Сайжруулсан шахмал түлшний чанар муудсан гэж шүүмжилж байна
24/12/2024 Duración: 02minСайжруулсан шахмал түлшний чанар муудсан гэж иргэд шүүмжилж байна. Дэлгэрэнгүй мэдээг Монголын радиогийн "Хурд" агентлагийн бэлтгэснээр дуулгая.
-
Дулааны 3-р цахилгаан станцыг өргөн шинэчлэх зураг төсөл боловсруулна
24/12/2024 Duración: 02minУлаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглээний 32 хувь, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 16 хувийг хангаж буй Дулааны 3-р цахилгаан станцыг өргөн шинэчлэх зураг төсөл боловсруулна. Дэлгэрэнгүй мэдээг Монголын радиогийн "Хурд" агентлагийн бэлтгэснээр сонсгоё.
-
2040 он гэхэд Хуримтлалын сангийн орлого 38 их наяд төгрөгт хүрэх төсөөлөлтэй байна
24/12/2024 Duración: 01minЗасгийн газраас зарласан 14 мега төслийн нэг болох Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын төмөр замын ажил амжилттай хэрэгжвэл хуримтлал болон баялгийн сан 7 болон 8.1 их наяд төгрөгөөр арвижна. Эдгээр төслийн танилцуулгыг маргааш Засгийн газрын хуралдаанд оруулж, УИХ-д танилцуулна гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдээллээ. Баялгийн сан гурван сантай, үүний нэг болох Хуримтлалын санд уул уурхайн орлогын 34 хувийг хадгална. Энэ мөнгийг эрүүл мэнд, боловсрол, орон сууцад зарцуулна. Өнөөдрийн байдлаар, 497 тэрбум төгрөг энэ санд төвлөрөөд байна. Ирэх 2025 оны төсвийн төсөөллөөр сангийн хөрөнгө 507 тэрбум төгрөгт хүрэхээр байна гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал тодотголоо.
-
Агаарын бохирдол, утааг бууруулахдаа өмнө хийж хэрэгжүүлсэн ажлынхаа алдааг давтахгүй байх хэрэгтэй
24/12/2024 Duración: 01minАгаарын бохирдол, утааг бууруулахдаа өмнө хийж хэрэгжүүлсэн ажлынхаа алдааг давтахгүй байх хэрэгтэй гэж УИХ-ын гишүүн Б.Уянга үзэж байна. УИХ-ын D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д иргэн Мөнгөнхишиг Утааны асуудлаар хяналтын сонсгол явуулах өргөдөл байршуулж, 70 мянган иргэний дэмжлэг авсан. УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо энэ асуудлыг хэлэлцээд агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийх бэлтгэл хангах, зохион байгуулах үүрэгтэй Ажлын хэсэг байгуулаад байна. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж, 20 орчим гишүүн бүрэлдэхүүнд нь ажиллах тус ажлын хэсэг хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох юм. Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Уянга ингэж ярилаа.
-
Агаарын чанарын хяналт шинжилгээний дүн мэдээг батлагдсан стандартын дагуу шинжилж байна
24/12/2024 Duración: 01minЦаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хотын агаарын чанарыг 19 цэгт зургаан үзүүлэлтээр автоматаар хэмжиж байна. Агаарын чанарын мэдээллийг www.agaar.mn сайт болон O2 аппликейшнаар олон нийтэд хүргэдэг. Мөн агаарын чанарын хяналт шинжилгээний дүн мэдээг батлагдсан стандартын дагуу харьцуулан шинжилж байна. Агаарын чанарын үзүүлэлтээр Улаанбаатарын баруун бүс агаар бохирдуулагч хүхэрлэг хий хамгийн өндөр агууламжтай байгаа нь инверс илүү тогтдогтой холбоотой гэж мэргэжлийнхэн тайлбарлалаа. Цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний дэд ажилтан н.Мөнхбатын яриаг сонсгоё.
-
Ирэх оноос “Уур амьсгалын өөрчлөлт” хичээл орно
24/12/2024 Duración: 01minЕрөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулгад уур амьсгалын өөрчлөлтийн тухай хөтөлбөр хичээл багтана. Ирэх оноос дунд болон ахлах ангийн сурагчдад “Уур амьсгалын өөрчлөлт” хичээл орно. Одоогийн байдлаар сургуулийн өмнөх болон бага боловсролын хичээлийн агуулгад тусгажээ. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, Боловсролын яам, төрийн бус байгууллагууд хамтран “Уур амьсгалын өөрчлөлт” хичээлийн хөтөлбөрийг хамтран боловсруулсан байна. Хичээлээр дамжуулан хүүхэд залуусын мэдлэг, хандлагыг өөрчилж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилго агуулж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчид” клубын өглөөний уулзалтад оролцохдоо онцоллоо. Сурагчид уур амьсгалын өөрчлөлтийн талаар ерөнхий мэдээллийг хэвлэл мэдээлэл, цахим орчноос голчлон авдаг байна. Зарим нэг хичээлд энэ тухай цухас дурддаг байна. Хүний үйл ажиллагаатай холбоотой бүхий л үйлдвэрлэл, ногоон хөгжил, ногоон эдийн засаг руу чиглэх учраас энэ төрлийн мэдлэг мэдээлэл нийтэд т
-
Хөрөнгө оруулагчаа хөөх үү, тогтоох уу
23/12/2024 Duración: 13minМонголын радиогийн уран бүтээлчдийн бэлтгэсэн “Найм арваннэг” тоймчийн хөтөлбөр. "Хөрөнгө оруулагчаа хөөх үү, тогтоох уу" сэдвээр бэлтгэлээ. /2024.12.23/
-
Хүүхдэдээ тавих анхаарал, халамжаа нэмэхийг эмч зөвлөлөө
23/12/2024 Duración: 03minБаяр ёслол болон сурагчдын улирлын амралтаар хүүхэд ахуйн осолд өртөх эрс нэмэгддэг. Үүнээс сэргийлж хүүхдэдээ тавих анхаарал халамжаа нэмэхийг эмч нар зөвлөлөө. Дэлгэрэнгүй мэдээг Монголын радиогийн "Хурд" агентлагийн бэлтгэснээр сонсгоё.
-
Хүнсний зориулалттай хуванцар үйлдвэрлэх стандартгүй байна
23/12/2024 Duración: 02minМанай улс хүнсний зориулалттай хуванцар үйлдвэрлэх стандартгүй байна. Дэлгэрэнгүй мэдээг Монголын радиогийн "Хурд" агентлагийн бэлтгэснээр дуулгая.
-
Ирэх оноос хөдөлмөрийн хөлсийг цагт 4700 орчим төгрөг байхаар тооцно
23/12/2024 Duración: 01minИрэх оноос хөдөлмөрийн хөлсийг цагт 4700 орчим төгрөг байхаар тооцно. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1995 оноос хойш жил бүр тогтмол өсгөж, одоогийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байна. Ирэх жилүүдэд амьжиргааны түвшинтэй уялдуулан, тогтмол нэмэх шаардлагатайг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат онцоллоо. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн цагт 4715 төгрөг, сард 792 мянган төгрөг байхаар тогтоод байна.
-
Ажиллах хүч гаднаас авахыг хэтэрхий нэг талыг харсан шийдвэр гэж шүүмжиллээ
23/12/2024 Duración: 01minМанай улсын хөдөлмөрийн зах зээл дээр зарим салбарт дутагдалтай байгаа ажиллах хүчийг гаднаас оруулж ирэх хуулийн нэмэлт өөрчлөлтийг Засгийн газраас боловсруулан УИХ-д өргөн барьсан. Энэ нь хэтэрхий нэг талыг харсан шийдвэр гэдгийг хөнгөн үйлдвэрийн салбарынхан шүүмжиллээ. Иймээс УИХ болон Засгийн газар аливаа хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой гаргаж байгаа шийдвэрийнхээ эерэг болон сөрөг үр дагаврын нөлөөллийн дүн, шинжилгээг оролцогч талуудтай хамтарсан байдлаар ярих хэрэгтэй байна гэлээ. Хөнгөн үйлдвэрийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга н.Тамир ингэж ярилаа.
-
Завхан аймагт цас багатай, өвөлжилт хэвийн байна
23/12/2024 Duración: 01minЗавхан аймагт энэ өвөл цас багатай, өвөлжилт хэвийн байна. Аймгийн төвөөс алслагдсан хойд сумд цас багатай удсаны улмаас өвс хуурайшиж, бэлчээрийн нөөцгүй болох эрсдэл үүсэж болзошгүй байна. Тус аймгийн хувьд говь, хангай хосолсон газар нутагтай. Говийн сумдын хувьд цас орж ундны устай болсон байна. Малчид намар байгалийн хадлангаа сайн базаасан. Аймгийн аюулгүй нөөцөд өвс, овьёос бэлтгэсэн гэж Завхан аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны мэргэжилтэн н.Сумъяадашийн яриаг сонсоно уу.
-
Ирэх онд 80 гаруй сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байна
23/12/2024 Duración: 01minИрэх онд манай улс 80 гаруй сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байна. Эдийн засаг өсөж, гадаад худалдааны эргэлт сайжирч, тэр дундаа уул уурхай, тээвэр болон үйлчилгээний салбарын орлого өссөн нь төсвийн орлого нэмэгдэхэд гол нөлөө үзүүлж байгаа юм. Энэ онд 78 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж, оны эхний 11 сарын байдлаар нүүрсний экспорт төлөвлөсөндөө хүрчээ. Цаашид экспорт энэ хурдаар он дуустал үргэлжлэхэд нүүрсний экспорт 2024 онд 83-84 сая тоннд хүрч, төлөвлөгөөнөөс 6-7 хувиар давж биелэхээр байна. Ирэх 2025 онд 83 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан. Гэхдээ дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ буурвал төсвийн орлого дагаад буурах эрсдэл байгаа юм. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн ярианд анхаарлаа хандуулъя.
-
Хөнгөлөлттэй зээлд 17 мянган малчин хамрагдаад байна
23/12/2024 Duración: 57sХөнгөлөлттэй зээлд 17 мянган малчин хамрагдаад байна. Засгийн газраас “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр баталж, хэрэгжсэнээс хойш 7 мянга орчим хоршоонд 68 мянга гаруй малчин нэгджээ. Одоогоор хөнгөлөлттэй зээлд 5 мянга 400 гаруй хоршооны 17 мянган малчин хамрагдаад байна. Ингэснээр хөрөнгө оруулалтын нийт дүн 558 тэрбум төгрөгт хүрчээ. Үүний 40 орчим хувийг өвөлжилтийн бэлтгэл хангах, ногоон тэжээл тариалах, орлогоо нэмэгдүүлэх чиглэлд зарцуулсан байна. Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга Т.Баярхүүгийн ярианд анхаарлаа хандуулна уу. Зудын эрсдэлийн үнэлгээ хийх, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хоршоологчдын санал хүсэлт авах, зөвлөн туслах Шуурхай бүлэг 330 суманд ажиллаж байна.
-
“Гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл”-ийг буцаан татлаа
23/12/2024 Duración: 01min“Гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл”-өө санаачлагчид нь буцаан татаж авахаа мэдэгдлээ. УИХ-ын нэр бүхий 5 гишүүн “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл” санаачлан УИХ-өргөн барьсан. Уул уурхай, газрын тос олборлох үйл ажиллагаанаас бусад эдийн засгийн салбарт 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй, энэ хугацаанд ажил олгогчийг гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх зохицуулалтыг тусгажээ. Олон нийтийн санал шүүмжлэлийг харгалзан төсөл санаачлагчид санал солилцож, хуулийн төслөө татаж авахаар болсон талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, П.Сайнзориг нарын яриаг сонсгоё.
-
Бүтээлийн хуулбарлалтаас урьдчилан сэргийлэх зохицуулалт
23/12/2024 Duración: 01minХүний бичсэн бүтээлийг бүхэлд нь болон хэсэгчлэн шууд хуулахаас гадна бусдын гаргаж дэвшүүлсэн санааг хуулбарлах хүртэл бүтээлийн хуулбарлалтад хамаарна. Судлаачид олон улсад эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлэхэд хуулалтын зэргийг шалгуулж байж хэвлүүлэх эсэх асуудал нь шийдэгддэг. Манай улсад хуулалтын зэргийг шалгадаг системийг нийтээр ашигладаггүй учраас өнөөдрийг хүртэл нэг нэгнийхээ ажлаас хуулсаар байна. Эшлэл ч авахгүй хуулах явдал байсаар байгаа юм. Үүний зэрэгцээ магистр, докторын ажлыг хуулах, цаашилбал, дипломын үнэн эсэх талаар ч асуудал гарсаар байна. Бүтээлийн хуулбарлалтаас урьдчилан сэргийлэх зохицуулалтын талаар Эдийн засаг, хөгжлийн яамны газрын дарга н.Баттогтохоос тодрууллаа.
-
Барилгын материалын эрүүл ахуйн үзүүлэлтийг шалгах улсын лабораторитой болох шаардлага байна
23/12/2024 Duración: 01minБарилгын материалын эрүүл ахуйн үзүүлэлтийг шалгах улсын лабораторитой болох шаардлага байна. 2019 онд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, “Ногоон титэм” байгууллага хамтран, эмнэлгийн 5 барилгын 25 сорьц, цэцэрлэгийн 28 барилгын 55 сорьцод дотоод орчны агаар дахь дэгдэмхий органик нэгдлийн агууламжийн шинжилгээг хийсэн байна. Шинжилгээний дүнд хавдар үүсгэгч формальдегид, бензолын агууламж хүлцэх хэмжээнээс өндөр гарсан. Бид барилга болон тавилгын материал зэргээс шалтгаалж, дотоод орчны агаарын бохирдолд ихээхэн өртөж байна. “Ногоон титэм” лабораторийн эрхлэгч н.Алтангадас ингэж ярилаа.
-
Хүнсний бүтээгдэхүүний пестицидийн үлдэгдэл 12 төрлийг илрүүлдэг байсан бол 221-ийг илрүүлдэг болжээ
23/12/2024 Duración: 57sМанай улс хүнс, эм, хүнд металлын аюулгүй үзүүлэлтийг өндөр хувиар шинжлэх лабораторитой болоод байна. “Үндэсний лавлагаа лаборатори”-т жимс, хүнсний ногооны пестицидийн үлдэгдлээс гадна эмийн болон хүнд металлын үлдэгдлийг нарийн тодорхойлох боломжтой болжээ. Өмнө нь аюулгүйн үзүүлэлтийг 60 хувь хүртэл үздэг байсан бол энэ онд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр аюулгүйн үзүүлэлтийг 80 хувьд хүргэж чадсан байна. Мөн хүнсний бүтээгдэхүүний пестицидийн үлдэгдэл 12 төрлийг илрүүлдэг байсан бол 221-ийг илрүүлдэг болсныг “Үндэсний лавлагаа лаборатори”-ийн Ерөнхий захирал О.Нандин-Эрдэнэ ярилаа.