Mongolian National Radio
Ирэх онд 80 гаруй сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байна
- Autor: Vários
- Narrador: Vários
- Editor: Podcast
- Duración: 0:01:47
- Mas informaciones
Informações:
Sinopsis
Ирэх онд манай улс 80 гаруй сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байна. Эдийн засаг өсөж, гадаад худалдааны эргэлт сайжирч, тэр дундаа уул уурхай, тээвэр болон үйлчилгээний салбарын орлого өссөн нь төсвийн орлого нэмэгдэхэд гол нөлөө үзүүлж байгаа юм. Энэ онд 78 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж, оны эхний 11 сарын байдлаар нүүрсний экспорт төлөвлөсөндөө хүрчээ. Цаашид экспорт энэ хурдаар он дуустал үргэлжлэхэд нүүрсний экспорт 2024 онд 83-84 сая тоннд хүрч, төлөвлөгөөнөөс 6-7 хувиар давж биелэхээр байна. Ирэх 2025 онд 83 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан. Гэхдээ дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ буурвал төсвийн орлого дагаад буурах эрсдэл байгаа юм. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн ярианд анхаарлаа хандуулъя.