Mongolian National Radio

Агаарын бохирдол, утааг бууруулахдаа өмнө хийж хэрэгжүүлсэн ажлынхаа алдааг давтахгүй байх хэрэгтэй

Informações:

Sinopsis

Агаарын бохирдол, утааг бууруулахдаа өмнө хийж хэрэгжүүлсэн ажлынхаа алдааг давтахгүй байх хэрэгтэй гэж УИХ-ын гишүүн Б.Уянга үзэж байна. УИХ-ын D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д иргэн Мөнгөнхишиг Утааны асуудлаар хяналтын сонсгол явуулах өргөдөл байршуулж, 70 мянган иргэний дэмжлэг авсан. УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо энэ асуудлыг хэлэлцээд агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийх бэлтгэл хангах, зохион байгуулах үүрэгтэй Ажлын хэсэг байгуулаад байна. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж, 20 орчим гишүүн бүрэлдэхүүнд нь ажиллах тус ажлын хэсэг хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох юм. Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Уянга ингэж ярилаа.