Mongolian National Radio

Хөнгөлөлттэй зээлд 17 мянган малчин хамрагдаад байна

Informações:

Sinopsis

Хөнгөлөлттэй зээлд 17 мянган малчин хамрагдаад байна. Засгийн газраас “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр баталж, хэрэгжсэнээс хойш 7 мянга орчим хоршоонд 68 мянга гаруй малчин нэгджээ. Одоогоор хөнгөлөлттэй зээлд 5 мянга 400 гаруй хоршооны 17 мянган малчин хамрагдаад байна. Ингэснээр хөрөнгө оруулалтын нийт дүн 558 тэрбум төгрөгт хүрчээ. Үүний 40 орчим хувийг өвөлжилтийн бэлтгэл хангах, ногоон тэжээл тариалах, орлогоо нэмэгдүүлэх чиглэлд зарцуулсан байна. Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга Т.Баярхүүгийн ярианд анхаарлаа хандуулна уу. Зудын эрсдэлийн үнэлгээ хийх, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хоршоологчдын санал хүсэлт авах, зөвлөн туслах Шуурхай бүлэг 330 суманд ажиллаж байна.