Mongolian National Radio

  • Autor: Vários
  • Narrador: Vários
  • Editor: Podcast
  • Duración: 7:14:06
  • Mas informaciones

Informações:

Sinopsis

MNB's radio services (Mongolian: ) consist of three dosmetic networks and one international service.-1 ( ), nationwide on longwave, in Ulaanbaatar on FM 106-2 (" " ), nationwide on shortwave3 FM, nationwideVoice of Mongolia ( ), the international shortwave radio service in five languages (Mongolian, English, Russian, Japanese, and Chinese)

Episodios

  • Хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсийг нэмж, ур чадварыг сайжруулах зэрэг цогц ажлын үр дүнд бүтээмж өснө

    20/12/2024 Duración: 02min

    Хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсийг нэмж, ур чадварыг сайжруулах зэрэг цогц ажлын үр дүнд бүтээмж өснө. Энэ сэдвийн дэлгэрэнгүйг одоо сонсгоё.

  • Өрхийн орлого, амьжиргаа, улсын эдийн засаг олон төрлөөр хөгжихгүй байгаагийн шалтгаан юу вэ

    20/12/2024 Duración: 01min

    Улсын хэмжээнд 230 орчим төрийн албан хаагч, 509 мянган тэтгэвэр авагч, сар бүр хүүхдийн 100 мянган төгрөг авдаг 2.6 сая хүүхэд бий. Ингээд бодохоор төсвөөс шууд хамааралтай 3 сая хүн байна. Харин цаана нь улс орны эдийн засгийг чирэх гол хүч болох хувийн хэвшилд ажилладаг 500 орчим мянган хүн, ажил хөдөлмөр эрхлээгүй 18-30 насны залуус байна. Уул уурхайн салбараас хэт хамааралтай байх нь ийм байдалд хүргээд байна. Энэ алдааг засахгүйгээр өрхийн орлого, амьжиргаа, цаашлаад улсын эдийн засаг олон төрлөөр хөгжихгүй гэдгийг “Төсвийн тогтвортой байдлын зөвлөл”-ийн дарга н.Энхбаяр санууллаа. 2025 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг байхаар баталсан. Үүний 30 гаруй хувийг уул уурхайн салбарын орлогоос бүрдүүлэхээр байна. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл, 10 гаруй их наяд төгрөг юм.

  • Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд 250 гаруй мянган толгой мал өвөлжиж, хаваржина

    20/12/2024 Duración: 56s

    Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын өвөлжилтийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Сумын хэмжээнд 200 орчим өрхийн 250 гаруй мянган толгой мал өвөлжиж, хаваржина. Одоогоор 75 тн өвс, 17 тн тэжээл бэлтгээд байна гэж Түвшинширээ сумын Засаг дарга н.Мөнхбаяр мэдээллээ. Түвшинширээ сумын нийт 20 өрхийн 9 мянга гаруй мал гадны сумдад отроор өвөлжиж байна. Отор нүүдэлд байгаа хүүхэд, өндөр настан, нийгмийн халамж шаардлагатай иргэдийн судалгааг багийн дарга нартай хамтран авч, зураглал гарган ажиллаж байна.

  • Засгийн газрын шийдэл, шийдвэр

    19/12/2024 Duración: 13min

    Монголын радиогийн уран бүтээлчдийн бэлтгэсэн “Найм арваннэг” тоймчийн хөтөлбөр. "Засгийн газрын шийдэл, шийдвэр" сэдвээр бэлтгэлээ. /2024.12.19/

  • "20 минутын хот"-ын гол концепц нь хүн төвтэй байж, хүний хэрэгцээг хангасан төлөвлөлт хийх

    19/12/2024 Duración: 01min

    “20 минутын хот” төслийг Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгах, мөн Шинэ Хархорум, Шинэ Зуунмод хотуудын төлөвлөлтийг хийхэд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам гол анхаарлаа хандуулж байна. "20 минутын хот"-ын гол концепц нь хүн төвтэй байж, хүний хэрэгцээг хангасан төлөвлөлт хийх гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Хот байгуулалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Баярбат ярилаа.

  • Бага ангийн нийт сурагчдын 65 хувь нь унших чадвар эзэмшээгүй

    19/12/2024 Duración: 02min

    Улсын хэмжээнд бага ангийн нийт сурагчдын 65 хувь нь унших чадвар эзэмшээгүй гэж гарчээ. Дэлгэрэнгүй мэдээг Монголын радиогийн "Хурд" агентлагийн бэлтгэснээр дуулгая.

  • Хүхэрлэг хийн хэмжээ болон бусад үзүүлэлт стандарт хэмжээнээс байнга давж байна

    19/12/2024 Duración: 03min

    Манай улсад хүхэрлэг хийн хэмжээ болон бусад үзүүлэлт стандарт хэмжээнээс байнга давж байна. Дэлгэрэнгүй мэдээг одоо сонсгоё.

  • Бухимдал хуримтлагдах тусам сэтгэл зүйг гэмтээдэг

    18/12/2024 Duración: 02min

    Бухимдал хуримтлагдах тусам сэтгэл зүйг гэмтээдэг. Тиймээс иргэдийн сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсролд анхаарах хэрэгтэй. Сэдвийг дэлгэрүүлэн сонсгоё.

  • Торгууль 450 мянган төгрөгөөс дээш бол автомашиныг журамлаж, жолооч нь нийтэд тустай ажил хийнэ

    18/12/2024 Duración: 02min

    Хуримтлагдсан торгуулийн хэмжээ 450 мянган төгрөгөөс дээш давсан бол автомашиныг журамлаж, жолоочоор нь нийтэд тустай ажил хийлгэнэ. Дэлгэрэнгүй мэдээг Монголын радиогийн "Хурд" агентлагийн бэлтгэснээр дуулгая.

  • Шүүгчид зэрэг дэв олгох, Төрийн албаны эрдмийн цолны нэмэгдэл зэрэг асуудалд шүүмжлэлтэй хандаж байна

    18/12/2024 Duración: 02min

    Шүүгчид зэрэг дэв олгох, Төрийн албаны эрдмийн цолны нэмэгдэл зэрэг асуудалд зарим гишүүн шүүмжлэлтэй хандаж байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас сэтгүүлч н.Мөнгөнтуяа бэлтгэлээ.

  • Давхар шаталтат зуух нүүрстөрөгчийн дутуу ислийг дахин шатааж, угаар болон агаарын бохирдлыг багасгана

    18/12/2024 Duración: 01min

    Гэр хорооллын айл өрхөд тараах давхар шаталтат зуух нь нүүрстөрөгчийн дутуу ислийг дахин шатаах замаар угаарын хий болон агаарын бохирдлыг багасгана. Нийслэлийн хэмжээнд Нэгдүгээр хороолол, Хайлааст, Таван буудал, Шар хад, Зурагт, Баянхошуу зэрэг байршилд агаарын чанарын хүхэрлэг хийн агууламж стандарт хэмжээнээс 2.7-12.5 дахин их байна гэж гарчээ. Агаарын бохирдолд нөлөөлж байгаа гол хүчин зүйлд гэр хорооллын айл өрх 55.6, автомашин 28.9 хувь нөлөөлж байна. Тэгвэл утааг бууруулах чиглэлээр гэр хорооллыг орон сууцжуулах, дэд төвүүдийг бий болгох, утаагүй зуух тараах зэрэг төсөл хэрэгжүүлж байна гэж Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар ярьсан юм.

  • "Гоожин"-г цахимжуулж эхлээд байна

    18/12/2024 Duración: 01min

    Ой хамгаалах, зөв зохистой ашиглах ажлын хүрээнд мод бэлтгэлийг цахимжуулж байна. Одоогоор Сэлэнгэ, Өвөрхангай зэрэг аймагт туршилтын ажил хийж эхэлсэн гэж Ойн газрын дарга Б.Оюунсанаа хэллээ. Энэ жил манай улс нэг сая 200 мянган шоо метр мод бэлтгэхээс 800 гаруй мянган шоо метрийг түлшинд хэрэглэх юм байна. Үүний 400 мянган шоо метрийг нь нийслэлийн айл өрхүүд өвлийн түлээ түлшиндээ хэрэглэнэ гэсэн тоон судалгаа гарчээ.

  • Хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтад өөрчлөлт орлоо

    17/12/2024 Duración: 01min

    Хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтад өөрчлөлт орлоо. Үүнтэй холбоотойгоор маягт нөхөх зааварт өөрчлөлт оржээ. Зааврыг өнөөдрөөс албажуулж “Авлигатай тэмцэх газар”-ын албан ёсны цахим хаягт байршуулна гэж мэдээллээ. Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, Ахлах комиссар н.Баярсайханы яриаг сонсгоё. Барьж байгуулсан, худалдан авсан хөрөнгийн анхны үнэ, давхар ажил хийдэг эсэх, виртуал хөрөнгөтэй эсэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмснээс дээш хэмжээтэй хөдлөх хөрөнгө байвал ирэх жилээс эхлэн заавал мэдүүлнэ. Мэдүүлэг гаргагчид өмнө нь 20 орчим агуулгаар хөрөнгө орлогоо мэдүүлж байсан бол шинэчилсэн маягтаар зарим талбар шинээр нэмэгдэж цар хүрээний хувьд өргөжсөн байна.

  • Бид бүтээмжтэй ажиллаж чадаж байна уу

    17/12/2024 Duración: 03min

    Бид бүтээмжтэй ажиллаж чадаж байна уу. Мөн бүтээмжээ хэрхэн үнэлэх вэ. Өнөөдөр зохион байгуулсан “Бүтээмжийн хувьсал” зөвлөлдөх уулзалтаар энэ тухай хэлэлцлээ. Дэлгэрэнгүй мэдээг Монголын радиогийн "Хурд" агентлагийн бэлтгэснээр дуулгая.

  • Уурхай дахь хүн

    16/12/2024 Duración: 14min

    Монголын радиогийн уран бүтээлчдийн бэлтгэсэн “Найм арваннэг” тоймчийн хөтөлбөр. "Уурхай дахь хүн" сэдвээр бэлтгэлээ. /2024.12.16/

  • Иргэд

    13/12/2024 Duración: 01min

    Олон хүүхэдтэй байх тусам сургалтын төвийн мөнгө олох дарамт үүсдэг тухайгаа тэд ярилаа.

  • Нэмэлт сургалтад зарцуулах мөнгөний тоо өснө

    13/12/2024 Duración: 39s

    Англи хэлээ сайн сурч чадаагүй учраас сард 350 мянган төгрөг төлж хэлний түвшингээ нэмэгдүүлэн МУИС-д элсэн орж чадсан гэж 3-р курсын оюутан Мягмархорол хэлсэн юм.

  • “Бүх нийт боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг

    13/12/2024 Duración: 01min

    Гуравхан жилийн дотор боловсролын төлбөр 60 орчим хувиар нэмэгдсэн байна.

  • Манай улсын ихэнх сургууль заалны хүрэлцээгүй

    13/12/2024 Duración: 04min

    Сурах эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж боловсрол судлаач Э.Сүндарь хэллээ.

  • Засгийн газрын шийдэл, шийдвэр

    12/12/2024 Duración: 14min

    Монголын радиогийн уран бүтээлчдийн бэлтгэсэн “Найм арваннэг” тоймчийн хөтөлбөр. "Засгийн газрын шийдэл, шийдвэр" сэдвээр бэлтгэлээ. /2024.12.12/

página 5 de 6