Mongolian National Radio

Ирэх оноос “Уур амьсгалын өөрчлөлт” хичээл орно

Informações:

Sinopsis

Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулгад уур амьсгалын өөрчлөлтийн тухай хөтөлбөр хичээл багтана. Ирэх оноос дунд болон ахлах ангийн сурагчдад “Уур амьсгалын өөрчлөлт” хичээл орно. Одоогийн байдлаар сургуулийн өмнөх болон бага боловсролын хичээлийн агуулгад тусгажээ. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, Боловсролын яам, төрийн бус байгууллагууд хамтран “Уур амьсгалын өөрчлөлт” хичээлийн хөтөлбөрийг хамтран боловсруулсан байна. Хичээлээр дамжуулан хүүхэд залуусын мэдлэг, хандлагыг өөрчилж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилго агуулж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчид” клубын өглөөний уулзалтад оролцохдоо онцоллоо. Сурагчид уур амьсгалын өөрчлөлтийн талаар ерөнхий мэдээллийг хэвлэл мэдээлэл, цахим орчноос голчлон авдаг байна. Зарим нэг хичээлд энэ тухай цухас дурддаг байна. Хүний үйл ажиллагаатай холбоотой бүхий л үйлдвэрлэл, ногоон хөгжил, ногоон эдийн засаг руу чиглэх учраас энэ төрлийн мэдлэг мэдээлэл нийтэд т