Mongolian National Radio

Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд 250 гаруй мянган толгой мал өвөлжиж, хаваржина

Informações:

Sinopsis

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын өвөлжилтийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Сумын хэмжээнд 200 орчим өрхийн 250 гаруй мянган толгой мал өвөлжиж, хаваржина. Одоогоор 75 тн өвс, 17 тн тэжээл бэлтгээд байна гэж Түвшинширээ сумын Засаг дарга н.Мөнхбаяр мэдээллээ. Түвшинширээ сумын нийт 20 өрхийн 9 мянга гаруй мал гадны сумдад отроор өвөлжиж байна. Отор нүүдэлд байгаа хүүхэд, өндөр настан, нийгмийн халамж шаардлагатай иргэдийн судалгааг багийн дарга нартай хамтран авч, зураглал гарган ажиллаж байна.