Mongolian National Radio

Өрхийн орлого, амьжиргаа, улсын эдийн засаг олон төрлөөр хөгжихгүй байгаагийн шалтгаан юу вэ

Informações:

Sinopsis

Улсын хэмжээнд 230 орчим төрийн албан хаагч, 509 мянган тэтгэвэр авагч, сар бүр хүүхдийн 100 мянган төгрөг авдаг 2.6 сая хүүхэд бий. Ингээд бодохоор төсвөөс шууд хамааралтай 3 сая хүн байна. Харин цаана нь улс орны эдийн засгийг чирэх гол хүч болох хувийн хэвшилд ажилладаг 500 орчим мянган хүн, ажил хөдөлмөр эрхлээгүй 18-30 насны залуус байна. Уул уурхайн салбараас хэт хамааралтай байх нь ийм байдалд хүргээд байна. Энэ алдааг засахгүйгээр өрхийн орлого, амьжиргаа, цаашлаад улсын эдийн засаг олон төрлөөр хөгжихгүй гэдгийг “Төсвийн тогтвортой байдлын зөвлөл”-ийн дарга н.Энхбаяр санууллаа. 2025 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг байхаар баталсан. Үүний 30 гаруй хувийг уул уурхайн салбарын орлогоос бүрдүүлэхээр байна. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл, 10 гаруй их наяд төгрөг юм.