Mongolian National Radio

Дөрөв хүртэлх насны хүүхдүүдийн 25 орчим хувь нь хэл ярианы хөгжил дутмаг байна

Informações:

Sinopsis

Судалгаагаар дөрөв хүртэлх насны хүүхдүүдийн 25 орчим хувь нь хэл ярианы хөгжил дутмаг гэж гарчээ. Үүнээс шалтгаалж тэд өөрийгөө илэрхийлэх чадвар сул байна. Тухайлбал, хүүхэд 3-4 сартайдаа ганганаж, шулганах, 8 сартайд ижил үе дуудах, 1-2 настайд эгшиг авиа болох а, о, э болон гийгүүлэгч авиаг хэлж сурдаг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ хэл яриаг анзаарч ажиглах, алдааг нь өөрт мэдэгдэлгүй засаж өгөх хэрэгтэй гэж Хэл засалч, судлаач н.Дорждэрэм ярилаа.