Mongolian National Radio
Ардчилсан Үндсэн хуулийг баталсан 33 жилийн ой Даваа гарагт тохионо
- Autor: Vários
- Narrador: Vários
- Editor: Podcast
- Duración: 0:01:06
- Mas informaciones
Informações:
Sinopsis
Ардчилсан Үндсэн хуулиа баталсан 33 жилийн ойн түүхэн өдөр ирэх Даваа гарагт тохионо. Ардын их хурлын орлогч дарга, 278-р тойргийн депутат Доржийн Моондоо “Монголын ард түмний эрх ашгийг тунхаглаж, хууль дээдлэх, татвар төлөх, эх орноо хамгаалах, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах эрх үүргийг 1992 оны Үндсэн хуулиар тамгалсан. Түүнчлэн хүн бүр үйлдвэрлэж, өмчийн эзэн байгаасай гэдгийг чухалчилж, Их хуралд дуу хоолойгоо хүргэж байсан” гэж 33 жилийн өмнөх түүхэн өдрийн талаар нэхэн санасан юм. Ардын их хурлын орлогч дарга, 278-р тойргийн депутат Доржийн Моондоо ингэж ярилаа. Өнөөгийн шинэ Үндсэн хууль нь 1990-ээд оны Монгол Улсад улс төр, нийгмийн өөрчлөлтүүд гарч, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын их хурлаар батлагдаж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн даган мөрдөж эхэлсэн юм.