Sain Podcast

Informações:

Sinopsis

????? ????????? ?? ?????? ???? ?????????? ???? ??????? ?????????. ??? ???? ???? ???????, ?????, ?????, ??? ???? ????? ????????, ???????, ????? ????????, ???????? ???????, ???? ?? ???????, ???????????, ????????? ?????? ?????. ???? ?????????? ???? ???? ????? ??? ???????????.

Episodios

  • Эрүүл бэлгийн харилцаа гэж ямар харилцааг хэлэх вэ?

    27/02/2020 Duración: 31min

    Бэлгийн амьдрал бол хүний амьдралын салшгүй хэсэг. Хайр, сэтгэл хөдлөл, дотно харилцаа нь насанд хүрэхээс эхлээд өндөр насанд хүртэл эрүүл харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Биеийн болон сэтгэц, оюун санааны эрүүл мэндээ хамгаалахын чухлыг та манай подкастын "Бэлгийн боловсрол" бүлгээс ойлгодог болж байгаа байх. Манай шинэ дугаар " Эрүүл бэлгийн харилцаа гэж ямар харилцааг хэлэх вэ? " сэдвээр үргэлжилж байна. Манай зочноор эмэгтэйчүүдийн “Ла Сантэ” (https://www.facebook.com/lasantecenter/), эрэгтэйчүүдийн “Ла Салютэ" (https://www.facebook.com/La-Salute-clinica-112040323576924/) ерөнхий захирал бидний танил болсон З.Болормаа уригдсан,  мөн хөтлөгчөөр олон нийтийн харилцааны зөвлөх, сэтгүүлч Цээнээ, судлаач Чимгээ нар байх болно.

  • Бэлгийн харилцааны хөрөлт, шалтгаан, урьдчилан сэргийлэх аргууд

    21/02/2020 Duración: 37min

    Сайн подкаст нь гэр бүлийн нандин харилцаа, бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэргэжлийн хүмүүсийн ярилцлагыг хүргэсээр байгаа билээ. Энэ бүлгийн 5 дахь дугаараар "Бэлгийн харилцааны хөрөлт, шалтгаан, урьдчилан сэргийлэх аргууд" -ын талаар ярилцлаа.  Зочноор эмэгтэйчүүдийн “Ла Сантэ” (https://www.facebook.com/lasantecenter/), эрэгтэйчүүдийн “Ла Салютэ" (https://www.facebook.com/La-Salute-clinica-112040323576924/) эмнэлгийн туршлагатай, мэргэжлийн тэргүүлэх зэргийн эмч Ж.Түвшинтунгалаг, ерөнхий захирал З.Болормаа нар уригдан оролцож байна. Хөчлөгчид олон нийтийн харилцааны зөвлөх, сэтгүүлч Цээнээ, судлаач Чимгээ нар байх болно.

  • Ээж болох бэлтгэл, жирэмслэхээс хамгаалах аргууд

    19/02/2020 Duración: 41min

    Сайн байна уу? "Сайн" подкастын "Бэлгийн боловсрол" бүлгийн 4 дэх дугаар "Ээж болох бэлтгэл, жирэмслэхээс хамгаалах аргууд" сэдвээр үргэлжилж байна. Эмэгтэйчүүд жирэмслэлтдээ бие, оюун санаагаа хэрхэн бэлтгэх вэ, эмэгтэй хүний биеийн онцлог, хүүхдүүдээ хэдэн жилийн зайтай төрүүлэх вэ? Хэзээ жирэмслэвэл хамгийн оновчтой вэ? Жирэмлэхээс хамгаалах аргууд, түүний ялгаа зэргийн талаар ярилцлаа. Манай зочид нөхөн үржихүйн эрүүл мэндээр дагнан үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийн “Ла Сантэ” (https://www.facebook.com/lasantecenter/), эрэгтэйчүүдийн “Ла Салютэ" (https://www.facebook.com/La-Salute-clinica-112040323576924/) эмнэлгийн туршлагатай, мэргэжлийн тэргүүлэх зэргийн эмч Ж.Түвшинтунгалаг, ерөнхий захирал З.Болормаа нар оролцох болно. Хөтлөгчөөр олон нийтийн харилцааны зөвлөх, сэтгүүлч Цээнээ, судлаач Чимгээ байлаа. Дээрх эмнэлгүүд нь Франц, Итали, Европын стандартын тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлдэг юм.

  • Аарцаг ёроолын булчингийн онцлог ба кегелийн дасгал

    14/02/2020 Duración: 48min

    Сайн байцгаана уу. Сайн подкастын "Бэлгийн боловсрол" бүлгийн 3 дахь дугаараар "Аарцаг ёроолын булчингийн онцлог ба кегелийн дасгал" сэдвээр ярилцлаа. Бид нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролын талаар зөв, үнэн мэдээлэл мэдлэг өгөх мэргэжлийн хүмүүстэй тэр бүр уулзаад байж чаддаггүй. Харин манай хамт олон “Ла Сантэ” (https://www.facebook.com/lasantecenter/), эрэгтэйчүүдийн “Ла Салютэ" (https://www.facebook.com/La-Salute-clinica-112040323576924/) эмнэлгийн ерөнхий захирал, судлаач З.Болормааг урьж халуун яриа өрнүүллээ. Хөтлөгчөөр олон нийтийн харилцааны зөвлөх, сэтгүүлч Цээнээ, судлаач Чимгээ нар байх болно. 

  • Өсвөр насны хүүхдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд

    11/02/2020 Duración: 48min

    Сайн байна уу. Манай подкастын "Бэлгийн боловсрол" бүлгийн 2 дахь дугаар "Өсвөр насны хүүхдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд" сэдвээр үргэлжилж байна. Онцгойлон охидын талаар илүү ярилцлаа. Манай зочид нөхөн үржихүйн эрүүл мэндээр дагнан үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийн “Ла Сантэ” (https://www.facebook.com/lasantecenter/), эрэгтэйчүүдийн “Ла Салютэ" (https://www.facebook.com/La-Salute-clinica-112040323576924/) эмнэлгийн туршлагатай, мэргэжлийн тэргүүлэх зэргийн эмч Ж.Түвшинтунгалаг, ерөнхий захирал З.Болормаа оролцох болно. Хөтлөгчөөр олон нийтийн харилцааны зөвлөх, сэтгүүлч Цээнээ, судлаач Чимгээ байлаа. Дээрх эмнэлгүүд нь Франц, Итали, Европын стандартын тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлдэг юм.

  • Дотно харилцаанаас авах таашаалаа хэрхэн нэмэгдүүлэх вэ

    07/02/2020 Duración: 37min

    Сайн байцгаана уу. Манай подкаст шинэ бүлгээ эхлүүлж байна. Гэр бүлийн нандин харилцаа хийгээд,  бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэргэжлийн хүмүүсийн ярилцлагыг хүргэх болно.Энэ чиглэлээр дагнасан үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийн “Ла Сантэ” (https://www.facebook.com/lasantecenter/), эрэгтэйчүүдийн “Ла Салютэ" эмнэлгийн туршлагатай, мэргэжлийн тэргүүлэх зэргийн эмч Ж.Түвшинтунгалаг, ерөнхий захирал З.Болормаа нарыг урьж энэ бүлгийнхээ зочноор оролцуулж байна. Эдгээр эмнэлгүүд нь Франц, Итали, Европын стандартын тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлдэг юм. Эхний дугаараа "Дотно харилцаанаас авах таашаалаа  хэрхэн нэмэгдүүлэх вэ" гэсэн нууцхан асуудлуудыг хөндлөө. Та бүхэнтэй хөтлөгчөөр олон нийтийн харилцааны зөвлөх, сэтгүүлч Цээнээ, судлаач Чимгээ нар хамт байх болно.

  • Хятадтай хэрхэн өрсөлдөх вэ? номын зохиолч Ган-Очиртой ярилцлаа.

    31/01/2020 Duración: 38min

    Манай шинэ дугаарын зочин “Хятадтай хэрхэн өрсөлдөх вэ?” номын зохиолч, хуульч, судлаач Б.Ган-Очиртой бид ярилцлаа. Уг ном нь өрсөлдөгчөө танин мэдэх, тэднийг бүтээсэн өөрийн гайхамшгийг ухамсарлан ойлгуулах зорилготой тэмдэглэл бөгөөд мэдлэгээс  илүү мэдрэмж, ухаарлаас илүү урам, зорилгоос илүү хандлага, зогсох биш аялах, гомдлох биш өрсөлдөх сэдэл авахад тань тус болох ном гэдгийг зохиолч маань бидэнд танилцуулсан юм. Энэ подкастаар бид гол түлхүүр агуулгын талаар ярилцлаа. Та бүхэнтэй олон нийтийн харилцааны зөвлөх, сэтгүүлч Цээнээ, судлаач Чимгээ нар хамт байх болно. Биднийг сонсон сонсдогт баярлалаа.

  • Өнөө үед "IQ" - с илүү "EQ" яагаад чухал гэж?

    20/01/2020 Duración: 37min

    Сайн байцгаана уу? Манай подкаст өмнөх дугаар дээр аз жаргалын тухай ярилцсан бол энэ удаа EQ буюу сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах талаар ярилцлаа. Бидэнтэй та бүхний танил болсон зочид АФА академийн амьдралын дасгалжуулагч, багш Ш.Амартүвшин, Б.Дөлгөөн нартай ярилцлаа. Хүмүүс бид алхам тутамдаа янз бүрийн хүмүүстэй харилцаж байдаг. Харин энэ үедээ гаднаас ирж буй дарамт, төрөл бүрийн харилцааны хандлагад хэрхэн хариу үйлдэл үзүүлэх нь бидэнд хэрэгтэй, өөрийгөө удирдах чадварт хэрхэн суралцах вэ зэрэг сонирхолтой сэдвээр сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх Цээнээ, судлаач Чимгээ нар хамт ярилцлаа. Танд хэрэгцээтэй мэдлэг мэдээлэл өгөх ярилцага болсон гэдэгт итгэж байна.

  • Аз жаргалаа өөрөө бүтээх нь

    08/01/2020 Duración: 33min

    Сайн байцгаана уу? Эрхэм сонсогчид та бүхэндээ Сайн подкаст шинэ оны шинэ дугаараа хүргэхэд бэлэн боллоо. Энэ удаа маш гайхалтай зочид АФА академийн амьдралын дасгалжуулагч, багш Ш.Амартүвшин, Б.Дөлгөөн нартай ярилцлаа. Аз жаргалтай байх ухаан гэж тусдаа зүйл байна уу? Аз жаргалыг хүн өөрөө бий болгодог юм уу эсвэл, өөрөө аяндаа бий болдог юм уу? Харилцаж байгаа хүмүүсээ, үр хүүхдүүдээ амьдралаа хэрхэн аз жаргалтай болгох вэ зэрэг сонирхолтой сэдвээр сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх Цээнээ, судлаач Чимгээ нар хамт ярилцсан юм. Үнэхээр үнэ цэнэтэй, хэрэгтэй мэдээллийг та бүхэн энэ дугаараас сонсох болно.

  • Манлайлагч байхын тулд яах ёстой вэ?

    19/12/2019 Duración: 32min

    Бидний ойлгодог манлайлал нь "Нөлөөлөгч" хүмүүсийн хувьд арай өөр ойлголт байдаг. Хүн бүр манлайлагч байх боломжтой. Манлайллыг суралцаж болдог. Хүмүүс бид удирдагч болон манлайлал гэдгийг нэг зүйл шиг ойлгодог ч энэ хоёр бол тусдаа ойлголт юм байна. Илүү дэлгэрэнгүйг та манай энэ удаагийн дугаараас сонсох боломжтой. Өнөөдөр бидэнтэй АНУ-ын Нөлөөллийн Академид суралцан төгсөөд багшлах эрхийн шалталтаа өгч чиглүүлэгч багшийн албан ёсны гэрчилгээ авсан, Монголдоо төдийгүй Азидаа ганцад тооцогдох Хонгороо багш мөн сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх Цээнээ, судлаач Чимгээ нар хамт ярилцах болно.

  • Өөртөө зохих хувцасыг хэрхэн сонгох вэ? Энэ жилийн хувцасны тренд загвар өнгө юу байх вэ?

    12/12/2019 Duración: 24min

    Сайн байцгаана уу. Загварын чиг хандлага хэрхэн өрнөж байгаа болон өөртөө зохих хувцсыг хэрхэн сонгох, Шинэ жилийн үдэшлэгний даашинз ямар байвал зүгээр вэ? Өнгийг хэрхэн тааруулах уу зэрэг асуултад хариулт өгөх зорилгоор "Гоёл - 2020" наадмын "Өдөр тутмын хувцасны дизайнер" номинацад шилдгээр шалгарсан Г.Өнөржаргалтай манай Сайн подкастын сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх Цээнээ ярилцсаныг та бүхэндээ хүргэж байна.

  • Эрүүл амьдрахуй - 8

    15/11/2019 Duración: 43min

    Өнөөдрийн зочноор өмнөх дугаарт оролцсон "Анхилуун ургамлын увдис" номын зохиолч Эрдэнэцэцэг Aromatherapist /Үнэр судлаач/ маань дахин уригдлаа. Бидний тэр бүр мэддэггүй сонирхолтой сэдвээр бид ярилцсан юм. Энэ бол таныг үнэрлэх тоолонд таны насыг нэмж, гоо үзэсгэлэнг тань тэтгэн, гоолиг болгож, ажлын бүтээмжийг дээшлүүлдэг үнэрүүд байдаг талаар, хэрхэн үнэрээр өөрийгөө тайтгаруулж өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг үнэхээр сонирхол татахуйц яриа байлаа. Бидэнтэй "Эрүүлжихүй групп"-ын админ сэтгүүлч - Э.Энэрэл, сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх - Цээнээ, судлаач - Чимгээ нар хамт байх болно. Сайн подкастын сонсогч танд баярлалаа.

  • Эрүүл амьдрахуй - 7

    08/11/2019 Duración: 36min

    Өдрийн амжилт, үр бүтээл өглөөг хэрхэн угтсанаас шалтгаалдаг. Тухайн өдрийн эрч хүч, тархины ажиллагаа өглөө юу идэж ууснаас ихээхэн хамааралтай. Анагаах ухааны хувьд өвчин туслаа гэдэг нь био хэмнэл алдагдсаныг илэрхийлж байгаа юм. Энэхүү хэмнэл алдагдах нь амьдралын дэглэм, зөв хооллолттой шууд холбогддог байна. Өнөөдөр бид өглөөний хоолны ач холбогдол, эрүүл хоол хүнс эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар ярилцах болно. Манай Сайн подкастын зочноор "Анхилуун ургамлын увдис" номын зохиолч Эрдэнэцэцэг Aromatherapist /Үнэр судлаач/ оролцож байна. Мөн "Эрүүлжихүй групп"-ын админ сэтгүүлч - Э.Энэрэл, сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх - Цээнээ, судлаач - Чимгээ нар хамт байх болно.

  • Эрүүл амьдрахуй - 6

    01/11/2019 Duración: 45min

    "Эрүүл Амьдрахуй" бүлгийн дараагийн дугаараар үргэлжлүүлэн хоол хүнсээрээ дамжуулан бид хэрхэн эрүүлжих боломжтой талаар онцгойлон хеликобактер, элэг цөсний өвчлөл, илүүдэл жин зэргийг эмээр бус хоолоор эдгээж болдог талаар бид ярилцлаа. Манай гол зочин Аму брэндийг үүсгэн байгуулагч, шим судлаач, Аму төвийн захирал Дарьсүрэн, "Эрүүлжихүй групп"-ын админ сэтгүүлч - Э.Энэрэл, сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх - Цээнээ, судлаач - Чимгээ нар та бүхэнтэй чухал мэдээллийг хуваалцах болно.  Бидэнтэй хамт байдаг танд баярлалаа.  

  • Эрүүл амьдрахуй - 5

    24/10/2019 Duración: 47min

    Манай подкаст  "Эрүүл Амьдрахуй" бүлгээрээ эрүүл амьдралын дадал хэвшлийг бий болгох зорилгоор мэргэжлийн зочидыг урин, үнэ цэнэтэй, хэрэгцээтэй мэдээллүүдийг  та бүхэндээ хүргэсээр байгаа билээ.Энэ удаагийн дугаараар Аму брэндийг үүсгэн байгуулагч, шим судлаач, Аму төвийн захирал Дарьсүрэн, "Эрүүлжихүй групп"-ын админ сэтгүүлч - Э.Энэрэл, сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх - Цээнээ, судлаач - Чимгээ нар та бүхэнтэй хамт байж хэрэгтэй  мэдээллүүдийг хуваалцах болно.  Бидэнтэй хамт байдаг танд баярлалаа.   

  • Эрүүл амьдрахуй - 4

    11/10/2019 Duración: 39min

    Эрүүл амьдралын хэв маяг, хоол хүнс дасгал хөдөлгөөнөөр хэрхэн эрүүлжих талаар үргэлжлүүлэн Бодибилдингийн спортын анхдагч тамирчин, Жудо, Самбо бөхийн олон улсын хэмжээний мастер, багш сургагч М.Сарангуаг дахин урин ярилцлаа. Мөн "Эрүүлжихүй групп"-ын админ сэтгүүлч - Э.Энэрэл, сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх - Цээнээ, судлаач - Чимгээ нар хамт байх болно.

  • Эрүүл амьдрахуй - 3

    03/10/2019 Duración: 42min

    Эрүүл амьдрахын бас нэгэн нууц бол чийрэг зөв галбир бүхий биеийг бүтээх юм. Үүний тулд хэн нэгэнд таалагдахын төлөө биш зөвхөн өөрөө өөртөө таалагдаж, өөрийн гэсэн орон зайг бий болгож байж, сая та жинхэнэ давтагдашгүй, өвөрмөц, онцгой хүн болж чадна. Тэгвэл бид өнөөдөр эрүүл амьдралын хэв маяг, хоол хүнс дасгал хөдөлгөөнөөр хэрхэн эрүүлжих талаар Бодибилдингийн спортын анхдагч тамирчин, Жудо, Самбо бөхийн олон улсын хэмжээний мастер, багш сургагч М.Сарангуаг урин ярилцлаа. Мөн "Эрүүлжихүй групп"-ын админ сэтгүүлч - Э.Энэрэл, сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх - Цээнээ, судлаач - Чимгээ нар хамт байх болно.

  • Монгол хүний хэл сурах онцлог ба анхаарах зүйлс

    26/09/2019 Duración: 39min

    Бид подкастынхаа 3-р бүлгээрээ та бүхэндээ гадаад хэл сурсан сонирхолтой туршлагуудаас хуваалцаж  байгаа билээ. Энэ удаа тус бүлэгтээ After School Англи хэлний төвийн захирал, АНУ-ын Strayer Их сургуулийн төгсөгч, Англи хэлний багшийг урьж Монгол хүний хэл сурах онцлог, давуу болон сул тал, хүүхдүүдэд хэлийг хэрхэн сургах, бидний гаргадаг алдаа зэрэг сонирхолтой яриаг та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо. Та бүхэнтэй сайн подкастын хөтлөгч, сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх - Цээнээ, судлаач - Чимгээ нар хамт байх болно.

  • Эрүүл амьдрахуй - 2

    13/09/2019 Duración: 45min

    Манай подкаст шинэ "Эрүүл Амьдрахуй"  бүлгийг эхлүүлээд явж байгаа билээ. Энэ бүлгийн 2 дахь дугаарыг та бүхэнд хүргэхэд бэлэн боллоо. Бид та бүхэнтэй эрүүл амьдралын дадал зуршлыг хэрхэн бий болгох, эрүүл хүнс сонгоход юунд анхаарах, ямар хүнс хоол идэх нь биед ашигтай зэрэг хэрэгтэй мэдээллийг хүргэх болно. Органик хүнс органик амьдралыг сонгохгүйгээр эрүүл байх боломжгүй болсон цаг үед амьдарч байгаагаа үргэлж санаарай. Та бүхэнтэй  "Эрүүлжихүй групп"-ын админ сэтгүүлч - Э.Энэрэл, "Органик монгол хөдөлгөөн"-ий зохицуулагч - Д.Онон, сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх - Цээнээ, судлаач - Чимгээ нар  хамт байх болно. Ширээн дээрх сонголт тань мэргэн байх болтугай.  Бидэнтэй хамт байдаг танд баярлалаа.

  • Эрүүл амьдрахуй

    06/09/2019 Duración: 38min

    Манай подкаст шинэ бүлэг эхлүүлж байна. "Эрүүл Амьдрахуй" -  энэ бүлгээрээ эрүүл амьдралын дадал хэвшлийн талаар мэргэжлийн зочид урьж сонирхолтой, амьдралд хэрэгтэй мэдээллүүдийг хүргэх болно.Бид хоол хүнсний зөв зохистой хэрэглээ, эрүүл амьдрах нь чухал гэдгийг сайн мэддэг. Гэхдээ Монгол шиг хүнсний аюулгүй байдал найдваргүй ийм улсад хэрхэн эрүүл амьдрах талаар мэргэжлийн хүмүүстэй ярилцлаа. Энэ удаагийн дугаараар "Эрүүлжихүй групп"-ын админ сэтгүүлч - Э.Энэрэл, "Органик монгол хөдөлгөөн"-ий зохицуулагч - Д.Онон, сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх - Цээнээ, судлаач - Чимгээ нар та бүхэнтэй хамт эрүүл хүнсийг хэрхэн таних вэ, бидэнд ямар буруу зуршлууд байдаг вэ зэрэг олон үнэтэй  мэдээллүүдийг та бүхэнтэй хуваалцахаар боллоо.  Бидэнтэй хамт байдаг танд баярлалаа.

página 2 de 3